Image

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2024-06-11 07:28

Мэдээллийн аюулгүй байдлын “MNSEC 2015” өдөрлөг 2015 оны 9 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. 

Өдөрлөгийн үеэр гадаад, дотоодын аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүд цахим орчинд мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар сургалт явуулав. Өдөрлөгөөр тавигдсан илтгэлээс галт хана, аудит, криптограф, хортой кодын шинжилгээ, Unix системийн аюулгүй байдал зэрэг сэдвээр тавьсан илтгэгч нар онол бус практик дээр тулгуурлан бэлтгэсэн гэдгээрээ илүү чухал, ач холбогдолтой болсон гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. 

Мөн энэ үеэр ёс зүйт хакерын  “Харуул занги-2015” тэмцээнийг зохион байгуулж, шилдэг ёс зүйт хакеруудыг тодруулав. Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан уг тэмцээнд нийт 125  баг оролцсоноос гуравдугаар шатанд 10 баг шалгарч,  шилдгээр “Алангир” баг тодорлоо. Удаах байруудад Oxff, Overflow багийнхан шалгарсан бол зохион байгуулагч ТЕГ-ын  Кибер аюулгүй байдлын газар нэрэмжит шагналаа дөрөвдүгээр байрт шалгарсан G_C багийнханд гардуулсан юм. 

Өдөрлөгийн зохион байгуулагчид цаашид “Харуул занги” тэмцээнийг олон улсын тэмцээн болгох зорилт тавин ажиллаж байна. 

Нийтлэл түгээх

Сэтгэгдэл бичих


АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.