Бидний тухай

Монгол Улсын төр, засгаас харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх нь улс орны аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэдгийг онцгойлон анхаарч 1922 оноос эхлэн Дотоодыг хамгаалах газрын бүтцэд шуудан, телефон, радио, щифр холбооны нэгжийг байгуулж ирсэн нь Мэдээллийн аюулгүй байдлын газрын эх суурь болсон түүхтэй.

 

Техник технологи хурдтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд мэдээллийн аюулгүй байдал хурцаар тавигдаж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 11.1.6, Харилцаа холбооны тухай хуулийн 20.3-т заасныг үндэслэн Төрийн байгууллагуудыг кибер халдлагаас хамгаалах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Төрийн холбооны газар, Кибер аюулгүй байдлын газар, Төрийн мэдээлэл холбооны газар, Мэдээллийн аюулгүй байдлын газар болгон өөрчлөн зохион байгуулан ажиллаж ирсэн байна.