Гадаад мэдээ
2024/06/11
Хакерууд “REvil ransomware”–ын эхний хувилбар болох “Sodinokibi ransomware”–ыг анх 2019 оны 4 дүгээр сарын 17–ны өдөр “Oracle Weblogic”–д илэрсэн CVE-2019-2725 дугаартай эмзэг байдалд тулгуурлан тарааж байв. Энэ нь өгөгдлийг шифрлэж, ахин сэргээх боломжгүй болгохын тулд өгөгдлийн нөөц хувилбаруудыг устгаж байсан. Oracle–аас эмзэг байдлыг 4 дүгээр сарын 26 –ны өдөр нөхсөн бөгөөд Cisco –ын кибер зөрчилд хариу үзүүлэх баг “Sodinokibi ransomware”–ыг шинжилж эхэлсэн байна.
2024/06/11
Украин улсын Аюулгүй байдлын алба, хууль сахиулах байгууллагууд хамтран "Гамаредон" хэмээх кибер тагнуулын бүлэглэлтэй холбоотой Скянко Александр Миколайович, Черных Микола Серхииович, Старченко Антон Александрович, Мирошныченко Александр Валерийович, Сущенко Олех Александрович нарын таван хүнийг илрүүлж ОХУ-ын "Холбооны аюулгүй байдлын алба" -тай холбоотой болохыг олж тогтоосон байна
2024/06/11
Интернэтийн ирээдүйн талаар янз бүрийн таамаглал дэвшүүлж байгаагаас хамгийн сүүлд гарсан нь "Metaverse" юм. Шинэ эрин үед Metaverse нь гайхалтай бүтээлч байдлыг бий болгож, брэнд, бизнесүүдэд шинэ хил хязгаар, давхаргыг нээн, нийгэмд маш их нөлөө үзүүлэх болно.
2024/06/11
Нэрээ нууцалсан луйварчид “Squid Game” криптовалютыг албан ёсоор гаргаж, 3.38 сая долларын ашиг олжээ. Хөрөнгө оруулагчид койн худалдаж авсан ч зарж чадахгүй байсан бөгөөд үүнийг хүмүүс цаг тухайд нь анхаараагүй байна.
2024/06/11
FIN7 халдлагын бүлэглэл нь нэвтрэлтийн тест хийх нэрийн дор хуурамч кибер аюулгүй байдлын компани бий болгож, ramsomware, сүлжээний халдлага хийхээр оролдож байна. Уг бүлэглэл нь 2015 оноос АТМ-ийг хортой программаар халдварлуулах зэргээр ихэвчлэн банк санхүүгийн байгууллагууд руу чиглэсэн APT халдлага үйлдэж, компанит ажилд оролцож эхэлсэн байна.
2024/06/11
Google компани нь 14,000 орчим Gmail хэрэглэгчид рүүгээ чиглэсэн ОХУ-ын төрийн дэмжлэгтэй APT28 халдлагын бүлэглэлийн фишинг кампанит ажиллагааг 9 дүгээр сарын сүүлээр илрүүлсэн байна.
2024/06/11
Дэлхий даяар анх удаа аппликейшн худалдан авалтад Google болон Apple-ийн төлбөрийн хязгаарлалтаас урьдчилан сэргийлэхэд засгийн газар хөндлөнгөөс оролцсон явдал боллоо. БНСУ гар утсаар хийгддэг төлбөр тооцооны зах зээл дэх "Google-ийн эсрэг хууль"-ийг баталжээ. Энэ нь Харилцаа холбооны бизнесийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт бөгөөд 188 гишүүн оролцсоноос 180 нь дэмжсэн байна.
2024/06/11
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан хэлтсээс хоёр жил тутамд цахим засаглалын судалгааг гаргадаг. Энэ нь НҮБ-ын гишүүн улсуудын цахим засаглалын төлөв байдлыг үнэлдэг дэлхийн цорын ганц тайлан бөгөөд шийдвэр гаргагчдад цахим засаглалын хүчин чадал, бэрхшээлийг тодорхойлох, засгийн газрын бодлого, стратегид чиглүүлэх хэрэгсэл болдог.
2024/06/11
“Аванан” АНУ-ын имэйлийн аюулгүй байдлын компанийн судлаачдын мэдэгдсэнээр халдлага үйлдэгчид итгэмжлэгдсэн клауд үйлчилгээг ашиглан фишинг халдлага үйлдэх шинэ хандлага ихсэж, Google Docs, AWS, Microsoft Azure томоохон үйлчилгээнүүдийг ашиглах болжээ.