
Фишинг халдлагаас сэрэмжилнэ үү
Фишинг гэж юу вэ?
Фишинг нь цахим шуудан, мессеж ашиглан хэрэглэгчийг хуурч, нууц үг, картын дугаар зэрэг хувийн мэдээллийг хулгайлах зорилготой кибер халдлага юм. Халдагч нь итгэмжлэгдсэн байгууллага мэт дүр эсгэж, хохирогчийг хуурамч холбоос дээр даруулж, улмаар хортой программ суулгах, системийг түгжих (ransomware), эмзэг мэдээлэлд нэвтрэх зэрэг үйлдлүүдийг хийдэг.
АНУ-ын Кибер аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдлын агентлаг(CISA)-ын мэдээлснээр амжилттай болсон кибер халдлагын 90% гаруй хувь нь фишинг халдлагаар эхэлдэг гэжээ. Мөн олон улсын байгууллагуудын 2024 оны тайлангууд тус төрлийн халдлага эрс нэмэгдэж буйг онцолж байна. Иймд танд доорх зөвлөмжийг хүргэж байна.
- Сэжигтэй имэйл, холбоос дээр дарахаас зайлсхийх: Илгээгчийн хаяг, домэйнийг сайтар шалган баталгаажуулах;
- Олон шатлалт баталгаажуулалт (MFA) ашиглах: Нууц үг алдсан тохиолдолд нэмэлт хамгаалалт болно;
- Програм хангамж, системүүдийг тогтмол шинэчлэх: Аюулгүй байдлын шинэчлэлүүдийг цаг тухайд нь суулгах;
- Кибер аюулгүй байдлын сургалтад хамрагдах: Фишинг халдлагыг таних, урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх.
Эх сурвалж:
https://www.imperva.com/learn/application-security/phishing-attack-scam/
https://hoxhunt.com/guide/phishing-trends-report#part-i-phishing-trends-amp-statistics