2024-12-07 English
Нүүр хуудас » Мэдээ » Заавар зөвлөгөө
Мэдээ » Заавар зөвлөгөө
Олон нийтийн сүлжээний цахим хуудасны эзэмшигчийн мэдээллийг баталгаажуулах зөвлөмж
Огноо: 2015 оны 09 сарын 10
Facebook, Twitter олон нийтийн сүлжээний хэрэглээ нэмэгдэж, уг олон нийтийн сүлжээнүүдэд ёс бус үйлдлүүд ч ихээр нэмэгдэх хандлагатай байна. Үүний нэг нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг ашиглан хуурамч хаяг дуурайлган үүсгэж, тухайн хэрэглэгчийн өмнөөс буруу ташаа мэдээлэл тараах, нэр хүндэд нь халдах, бусдыг залилан мэхлэх явдлууд ихээр нэмэгдэх болсон.Facebook, Twitter олон нийтийн сүлжээнүүд нь дээрх байдлаас сэргийлж олон нийтэд нэр хүндтэй хэрэглэгчдийн хуудсыг баталгаажуулж, “цэнхэр тэмдэг” олгодог билээ. Иймд Кибер Аюулгүй Байдлын Газар уг “цэнхэр тэмдэг”-ийг хэрхэн авах тухай зөвлөмжийг хүргүүлж байна.

1.“Facebook” олон нийтийн сүлжээний хувьд:

“Facebook”олон нийтийн сүлжээ нь өөрийн хэрэглэгчдийн мэдээллийг баталгаажуулж, “цэнхэр тэмдэг”-ийг хэрэглэгчдийн профайл, хуудас /facebook page/ зэрэгт олгодог. 



“Facebook” олон нийтийн сүлжээ нь жүжигчин, дуучин, засгийн газрын төлөөлөл, спортын баг, брендүүд, компаниудад эзэмшигч баталгаажуулсаныг нотлох “цэнхэр тэмдэг”-ээ өгөхдөө олон нийтэд танигдсан, нэр алдартай байх шалгуурыг нэн тэргүүнд чухалчилдаг.“Facebook” олон нийтийн сүлжээнд өөрийн цахим хуудасны эзэмшигчийн мэдээллийг баталгаажуулахдаа доорхи мэдээллүүдийг бүрдүүлж, олон нийтийн сүлжээний эзэмшигчийн мэдээлэл баталгаажуулах хэсэгт бүртгүүлэх шаардлагатай. 

  • Баталгаажуулах олон нийтийн сүлжээний цахим хуудас, “профайл”-ын “About”- хэсэгт өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөх.

  • Албан ёсны цахим хуудсаа олон нийтийн сүлжээний цахим хуудас болон профайлтай холбох.
  • Хувь хүний мэдээллийг баталгаажуулахдаа Жолооны үнэмлэх, Пасспорт, Төрсөний гэрчилгээг зурган файл хэлбэрт шилжүүлж “Facebook” цахим хуудас руу оруулна.


  • Албан ёсны цахим хуудасны холбоосыг холбож өгнө.



“Facebook” олон нийтийн сүлжээ нь маш олон хэрэглэгчдээс мэдээлэл баталгаажуулах хүсэлт хүлээн авдаг бөгөөд хүсэлт гаргагчийн мэдээллийг хүлээн авч, шалгаж үзээд баталгаажуулах эсэхээ шийддэг. Энэ процесс явагдах хүртэл тодорхой хэмжээний хугацаа шаардагддаг. Одоогийн байдлаар зөвхөн “facebook page”-ийн эзэмшигчийн мэдээллийг баталгаажуулах хүсэлтийг хүлээн авч байгаа.
Хуурамч “Facebookaccount”-ийг устгах заавар

Тухайн хүний мэдээлэл /Зураг, нэр, цахим шуудангийн хаяг гэх мэт/-ийг ашиглан “Facebook” олон нийтийн сүлжээнд хуурамчаар хэрэглэгч үүсгэсэн тохиолдолд доорхи зааврын дагуу “Facebook”-т мэдэгдэж, устгуулах хүсэлт тавьж болно.

Facebook олон нийтийн сүлжээнд холбогдсон байгаа байдлаас устгуулах хүсэлт тавихдаа:
  • Устгуулах хүсэлт гаргах гэж буй хуурамч хаягын нэр дээр даран “Profile” руу нь очно.
  • Нэрний ард талд байрлах гурван цэг бүхий товчлуур дээр даран, “Report”-ийг сонгоно.


  • “Report this account”-ийг сонгож, “Continue”товчийг дарна.


  • This timeline is pretending to be me or someone I know” хэсгийг сонгож, “Continue”товчийг дарна.


  • “Me”хэсгийг сонгож, “Continue”товчийг дарна.


  • “Submitted to Facebook for Review” хэсгийг дарж, “Done”товчийг дарна.


“Facebook”-ээс баталгаажуулсан хэрэглэгчээс дээрх хүсэлтийг илгээсэн тохиолдолд устгагдах процесс илүү хурдан байх магадлалтай.

2. “Twitter” олон нийтийн сүлжээний хувьд: 

  • “Twitter” олон нийтийн сүлжээ нь албан ёсоор хэрэглэгчдээс “профайл” баталгаажуулах хүсэлтийг хүлээн авдаггүй ба мэдээллийг баталгаажуулахдаа бусад “жиргээчид” –ийн тухайн жиргээчийг хайх хайлтыг үндэслэдэг. Тухайн “жиргээч”-ийг дагагч болон жиргээний тоог үндэслэдэггүй.
  • Хувийн мэдээллээ бүрэн дүүрэн, үнэн зөв бөглөж,албан ёсны цахим хуудастайгаа холбох /Холбосон цахим хуудсан дээрээ “Твиттер”-ийн холбоос бүхий логог байршуулах нь баталгаажуулах үйл явцыг хурдасгаж өгдөг/
  • Холбоо барих мэдээллүүдээ үнэн зөв, бүрэн дүүрэн бөглөх.
  • Баталгаажуулах үйл явцыг “Твиттер” өөрөө шийддэг тул шийдэгдэх хүртэл тухайн хэрэглэгчийг хүлээцтэй байхыг санал болгодог.
  • “Твиттер” тухайн “профайл”-ыг баталгаажуулж, цэнхэр тэмдэг өгөхөөр шийдсэн бол шууд тухайн “профайл” эзэмшигчтэй холбоо барьдаг бөгөөд энэ үед “Твиттер” санал болгож буй заавруудыг хэрэгжүүлэх шаардлагатай.
  • Тухайн “профайл” баталгаажсаны дараа хувийн мэдээллүүдээ /жишээ нь: username/ өөрчлөх нь баталгаажуулалтаа алдах эрсдэлтэй.
  • “Твиттер”-ээс албан ёсоор зарлаагүй ч баталгаажуулах үйл явцыг хурдасгах зорилготой доорхи зааврууд байдаг. Үүнд:
  • https://twitter.com/verified хэсэгт хандан өөрийн “профайлыг” баталгаажуулахыг санал болгож болно. 


  • Үлгэр жишээ жиргээч байх, бусад баталгаажсан жиргээчдийг дагах.
  • “Твиттер”-ээс албан ёсоор мэдэгдээгүй ч төлбөртэйгээр зар сурталчилгаа байршуулсан тохиолдолд тухайн “профайл” хурдан баталгааждаг.
  • Хэрвээ олон дагагчтай бол дагагч нартаа “https://twitter.com/verified”-т хандан, өөрийнхөө “профайл”-ыг баталгаажуулахыг санал болгох талаар ятгах.



 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04