2024-03-19 English
Нүүр хуудас » Бидний тухай
Бидний тухай
Монгол Улсын төр, засгаас харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх нь улс орны аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэдгийг онцгойлон анхаарч 1922 оноос эхлэн Дотоодыг хамгаалах газрын бүтцэд шуудан, телефон, радио, щифр холбооны нэгжийг байгуулж ирсэн нь Мэдээллийн аюулгүй байдлын газрын эх суурь болсон түүхтэй.

Техник технологи хурдтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд мэдээллийн аюулгүй байдал хурцаар тавигдаж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 11.1.6, Харилцаа холбооны тухай хуулийн 20.3-т заасныг үндэслэн Төрийн байгууллагуудыг кибер халдлагаас хамгаалах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Төрийн холбооны газар, Кибер аюулгүй байдлын газар, Төрийн мэдээлэл холбооны газар, Мэдээллийн аюулгүй байдлын газар болгон өөрчлөн зохион байгуулан ажиллаж ирсэн байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

МАБГ нь Төрийн мэдээлэл, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд:

  • Төрийн болон онц чухал мэдээллийн сүлжээ, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах, цахим аюул, заналтай тэмцэх
  • Кибер аюулгүй байдлын талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах 
  • Төрийн байгууллагуудад кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой эрсдлийн үнэлгээ хийх
  • Кибер аюулгүй байдлын талаар сургалт сурталчилгаа зохион байгуулах
  • Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хэрэгцээнд ашиглагдах тусгай хэрэглээний шуудангийн үйлчилгээ үзүүлэх
  • Төрийн болон төрийн захиргааны байгууллагуудын хооронд төрийн нууц мэдээ, мэдээлэл дамжуулах, солилцох үеийн нууцлал аюулгүй байдлыг хангах гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

     
Бидний тухай
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04