2024-03-19 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
Огноо: 2021 оны 12 сарын 06
Интерпол  буюу Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллага нь хөрөнгө оруулалтын луйвар, онлайн мөнгө угаалт, хууль бус онлайн мөрийтэй тоглоом зэрэг төрөл бүрийн кибер гэмт хэрэгт холбогдсон 1003 хүнийг баривчилжээ. 

Энэ нь 2021 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд Ангол, Бруней, Камбож, Колумб, Хятад, Энэтхэг, Индонез, Ирланд, Япон, Солонгос, Лаос, Малайз, Мальдив, Филиппин, Румын, Сингапур, Словени, Испани, Тайланд, Вьетнам гэсэн 20 улсад явагдсан "HAEICHI-II" нэртэй дөрвөн сарын ажиллагааны үр дүн юм. 

Үйл ажиллагааны үед нийт 27,000,000 орчим долларыг хурааж, төрөл бүрийн онлайн гэмт хэрэгтэй холбоотой 2,350 банкны дансыг царцаасан байна.

HAEICHI-II ажиллагаагаар 10 гаруй шинэ төрлийн гэмт хэргийг тодорхойлсон нь кибер гэмт хэргийн шинж чанар өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгааг харуулж байгаагаас гадна "Хортой программ ашигладаг онлайн луйврууд нь иргэдийн ашиглаж буй соёлын чиг хандлага шиг хурдан хөгжиж байна. HAECHI-II ажиллагаа нь бид хамтран ажиллаж чадвал энэ аюулын эсрэг амжилттай цохилт өгч чадна гэдгийг харуулж байна" гэж Интерполын мэдэгдэлд дурджээ.

Интерполын өмнөх онлайн луйврыг таслан зогсоох томоохон хэмжээний ажиллагаа нь 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сарын хооронд үргэлжилсэн HAEICHI-I юм. Уг ажиллагаанд 40 хууль сахиулагч оролцсон бөгөөд гол төлөв Ази Номхон далайн бүс нутагт төвлөрч, 500 хүнийг баривчилж, 83,000,000 ам.доллар хураан, эрх баригчид, луйварчдын 1600 банкны дансыг илрүүлж, царцаасан байна.


Эх сурвалж: https://www.bleepingcomputer.com/ 
 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04