2024-03-19 English
Нүүр хуудас » Мэдээ » Заавар зөвлөгөө
Мэдээ » Заавар зөвлөгөө
Хувийн мэдээллээ интернэтээр явуулж байгаа хүн л хохирогч болох уу?
Огноо: 2018 оны 01 сарын 10

Та компьютер огт хэрэглэдэггүй байлаа ч золиос нь болох боломжтой. Муу санаатай хүмүүс хүний хувийн мэдээлэл буюу төлбөрийн картны дугаар, утасны дугаар, дансны дугаар, гэрийн хаяг зэргийг тухайн хүний түрийвчийг хулгайлах, ярьж байхад нь санаандгүй сонсох, хаясан хогноос нь олж мэдэх юмуу ресторанд үлдээсэн тооцооны хуудсан дээрх дансны дугаар зэргийг нь олоод мэдэж авдаг байна. Хэрэв хулгайч хангалттай мэдээлэлтэй бол таны өмнөөс элдэв зүйлийг худалдан авч, шинэ данснууд нээлгэн, бүр таны өмнөөс зээл авчихаж дөнгөнө. 

Муу санаатай хүмүүст бусдын хувийн мэдээлэл болон санхүүгийн мэдээлэлийг олж авахад интернет туслаж байна.  Ихэнх компани, хүрээлэнгүүд өөрсдийн өгөгдлийн сандаа үйлчлүүлэгчдийнхээ тухай мэдээллийг хадгалдаг ба муу санаатай хүн өгөгдлийн санд нэвтрэн орж ганцхан хүний хувийн мэдээллийг бус маш олон хүний хувийн мэдээллийг нэг дор хулгайлан мэдэж чадна. Интернет мөн л хүмүүсийн талаарх мэдээллийг бусдад худалдах хэрэгсэл болж, ийм гэмт хэрэг үйлдэж буй этгээдийг олж илрүүлэн хуулийн хариуцлага хүлээлгэхэд төвөгтэй болгож байна. 

 

Золиос болох хүнийг хэрхэн сонгодог бол? 

 

Хэрэв таны тухай мэдээлэл тухайн этгээдэд очих боломж нээлттэй  бол та ч гэсэн золиос болох магадлалтай. Хорон санаатнууд ихэнхдээ өгөгдлийн сан руу нь нэвтрэн орох боломжтой, муу хамгаалалттай, үйлчлүүлэгчид нь баян, юмуу тодорхой мэдээлэл байгаа гэж үзсэн компаниа онилон байгаа болгодог. Хэрэв иймэрхүү газарт таны талаарх мэдээлэл хадгалагдаж байгаа бол та ч гэсэн хохирогч болох эрсдэлтэй юм.

Золиос болохгүй байх арга бий юу? 

Харамсалтай нь та интэрнетээр хувийн мэдээллээ хулгайд алдан, муу санаатнуудын  золиос болохгүй гэсэн бүрэн дүүрэн баталгаа үгүй. Гэхдээ та ийм зүйлд өртөхгүй байхын тулд: 

  • Нэр хүндтэй компаниудтай хамтран ажилла – Өөрийнхөө хувийн болон санхүүгийн мэдээллээ өгөхөөсөө өмнө тухайн компаниа нэр хүндтэй итгэж болохуйц компани мөн эсэхийг нь сайтар судла. Зарим хакерууд хууль ёсны мэт харагдах хуурамч цахим хуудас нээн  таныг үнэмшүүлээд таны хувийн мэдээллийг авахыг оролддог. Тийм учраас мэдээллээ өгөхөөсөө өмнө хууль ёсны эсэхийг нь няглах ёстой шүү.
  • Аюулгүй байдлыг сайжруулах бусад аргуудыг ашиглах  - Нууц үг болон аюулгүйн асуултууд зэргийг зөв хэрэглэж чадах юм бол нэмэлт хамгаалалт болно.
  • Хувийн нууцын бодлогыг шалга – Тухайн компаниа таны мэдээллийг хэрхэн ашиглаж, хэрхэн тараах талаарх бодлогыг нь нарийвчлан судласныхаа дараа өөрийн хувийн мэдээллээ өгөөрэй.   Та компанитайгаа шууд харилцах юмуу шууд бус замаар асууж тодруулах хэрэгтэй.
  • Ямар мэдээллийг нийтэд зарлахыг нь мэд – Хакерууд янз янзын эх сурвалжаас олж авсан мэдээллээ нэгтгэж мэднэ. Өөрийнхөө хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээ болон нийтийг хамарсан уулзалт зэрэг дээр ил болгохоос зайлсхий.
  • Вирусын эсрэг програм болон хамгаалалтын галт ханыг ашигла – Компьютер дээрх мэдээллийг чинь өөрчилж, хулгайлдаг вирус болон хортой кодоос өөрийгөө хамгаалаарай. Вирусын програмаа байнга update хийж байгаарай.
  • Дансаа хянаж байх – тухай бүр өөрийн төлбөрийн картны тайлангаа шалгаж, орлого зарлагаа хянах хэрэгтэй. Ихэнх банкнууд таныг бүхий л гүйлгээнийхээ хуулгыг онлайн хэлбэрээр хянах боломжоор хангадаг.

Таны хувийн мэдээлэл алга болсоныг хэрхэн мэдэх вэ? 

 

Компани бүр хэн нэгэн хүн үйлчлүүлэгчдийнх нь мэдээллийн санд нэвтрэн орсоныг  үйлчлүүлэгчиддээ мэдэгдэх өөр өөрийн бодлоготой байдаг. Гэсэн хэдий ч, та өөрөө өөрийнхөө дансны орлого зарлагыг анзаарч байх хэрэгтэй. Дараах зүйлс таньд тохиолдоод байгаа бол таны хувийн мэдээлэл хулгайд алдагдсаны шинж юм. Үүнд: 

  • Өмнө нь гарч байгаагүй, тайлбарлахын аргагүй төлбөр
  • Таны ашигладаггүй данс, бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр
  • Төлбөрийн хуудас, мэйлийг алдан онон хүлээж авдаг болох
  • Таны төлбөрийн картан дээр гайхмаар тооцоо гарсан байх
  • Төлбөрийн картыг чинь гэнэт хүчингүй болгох

Хувийн мэдээллээ хулгайд алдсан гэж үзэж байгаа бол яах хэрэгтэй вэ? 

Хохирлын хэмжээг аль болох багасгахын тулд арга хэмжээг маш шуурхай авах хэрэгтэй: 

  • Данстай байдаг компани, банктайгаа холбоо барь – Таны данс байршдаг компаниуд руугаа утасдан өөр хүн таны хувийн мэдээллийг ашиглан таны дансыг ашиглаад байгааг мэдэгдэж, хууль бус арилжаа хийгдсэн эсэхийг тодруул.Дансаа хаалга.Зөвхөн утасдаад зогсохгүй захидал бичээрэй.
  • Тайлан бичиж өг- Албан ёсны тайлангаа харьяа цагдаагийн газартаа илгээ
  • Эрсдэлд орсон байж мэдэх бусад мэдээллээ шалга  - Ямар мэдээлэл хулгайлагдсанаас шалтгаалаад та бусад арга хэмжээг аваарай. Жишээлбэл: и-мэйл болон бусад сүлжээнд холбогдсон компьютер төхөөрөмжийн нууц үг.

Эх сурвалж: www.us-cert.gov

 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04