2024-04-23 English
Нүүр хуудас » Мэдээ » Заавар зөвлөгөө
Мэдээ » Заавар зөвлөгөө
Цахим орчинд бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь
Огноо: 2017 оны 11 сарын 20

Интернет сүлжээнд бага насны болон өсвөр насны хүүхдэд хор хөнөөлтэй, зохисгүй контент агуулсан мэдээлэл, цахим хуудас, видео тоглоомууд ихээр байршиж байдаг. Эдгээр зохисгүй мэдээллүүд рүү бага насны хүүхдүүд цахим хуудсын хаяг алдаж бичих, хайлтын системийн нэмэлт илэрцээс сонгох, насанд хүрэгчдэд зориулсан зар сурталчилгааны баннер дээр дарах зэрэг олон төрлийн арга замаар нэвтрэн орсоор байна. Энэ нь бага насны хүүхдийг цахим хүчирхийлэлд өртөх, интернет сүлжээ ашиглагдан үйлдэгдэж буй гэмт хэргүүд /хүний наймаа, бэлгийн мөлжлөг/-ийн золиос болох, хүчирхийллийг ил тодоор харуулсан мэдээллээс болж сэтгэл зүйн өөрчлөлттэй болох, хүмүүжлийн доголдолтой болох зэрэг эрсдлийг дагуулдаг. Иймээс Кибер аюлгүй байдлын газраас дараах зөвлөмжийг хүргэж байна.

1. Цахим хуудасны хөтөч дээр шүүлтүүр хийх

Цахим хөтөч бүр хүүхдийг интернет орчноос хамгаалах тохиргоотой байдаг ч хөтөч нэг бүр дээр хийх шаардлага гардаг. “OpenDNS” програмыг ашиглан цахим хуудасны хандалтыг хязгаарлах боломжтой. Энэ програм хангамжийг гэр бүлийн хэрэгцээнд зориулан ашиглахад үнэ төлбөргүй бөгөөд таны роүтер болон компьютер дээр өөрийн тодорхойл таван төвшингөөр хандалтыг хязгаарлах чадалтай.



 
2. Windows үйлдлийн систем дээр хэрэглэгчийн төвшинг тодорхойлох

“Windows Vista”, “Windows 7” үйлдлийн системүүдийн тохиргоонд гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хангах зорилготой “Parental Controls” /”Windows 8”   хувилбар дээр “Family Safety”/ хэмээх хэсэг бий.




Ашиглах заавар: Start товчийг дараад Parental controls /Windows 8 дээр Family Safety/ бичин тохиргооны хэсэг рүү орж, шинэ хэрэглэгч үүсгэн, уг хэрэглэгчийг компьютер дээр хийх үйлдлүүдийг хязгаарлах, компьютер ашиглах хугацааг хязгаарлах,  заагдсан хэрэглээний програм хангамжийг ашиглах эрхийг олгох боломжтой. 

 





 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04