Palo Alto Networks фирмээс “WireLurker” гэх “Apple”-ийн бүтээгдэхүүнд тархсан хортой кодыг илрүүлсэн тухай мэдээлэв. Энэ нь гуравдагч аппликэйшнүүд нь ОS X үйлдлийн систэмээс iPone, iPad зэрэг iOS төхөөрөмжүүдрүү USB холболтоор дамжих замаар халдварлаж байна. Ийм хосолсон аргыг өмнө нь харж байгаагүй гэж мэдэгджээ.
Энэ хортой кодоор халдварласан төхөөрөмжүүдийн дийлэнх хувь нь Jailbreak хийгдсэн төхөөрөмжүүд байв. Эдгээр хортой код нь суусан төхөөрөмжийнхөө мэдээллийг хулгайлах зорилготой.
Пало Алтогийн судлаач Клауд Сиао “БНХАУ-ын Маяади /mayadi/ гэх гуравдагч хэлбэрийн Аппликейшн сан /App Store/ 467 ширхэг WireLuker OS X аппликэйшн олдсон ба тэдгээр нь хэдэн зуу, мянган хэрэглэгчдэд тархсан байж магадгүй” гэж мэдэгдлээ.
www.maiyadi.com сайт нь “Apple” брэндтэй холбоотой мэдээлэл, түүний программ хангамжуудыг агуулсан БНХАУ-д бүртгэлтэй портал сайт юм.
Ихэнх хэрэглэгчид Маяади Аппликейшн сангаас татсан “CleanApp” гэх Мак үйлдлийн системд зориулсан аппликейшнийг сэжиглэж байгаа.
Судалгаагаар энэ “WireLuker” хортой код хавсрагдсан аппликейшнүүд нь 2014.04.30-06.11 хооронд нийт 467 удаа хуулагдсан байна. Эдгээр аппликейшнүүд нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны байдлаар 356104 удаа татагджээ. Доорх хүснэгтэнд дээрх “WireLuker” хортой код хавсрагдсан хамгийн их татагдсан 10 аппликейшнийг харуулав.
№ “WireLuker” хортой код хавсрагдсан аппликейшн Татагдсан тоо
1 The Sims 3 42,110
2 International Snooker 2012 22,353
3 Pro Evolution Soccer 2014 20,800
4 Bejeweled 3 19,016
5 Angry Birds 14,009
6 Spider 3 12,745
7 NBA 2K13 11,113
8 GRID 10,820
9 Battlefield: Bad Company 2 8,065
10 Two Worlds II Game of the Year Edition 6,451
“WireLuker” агуулсан аппликэйшнүүдийг суулгах явцад “Pirates of the Caribbean” зурагтай суурь бүхий интеофэйстэй.
“WireLuker” агуулсан аппликэйшнүүд нь Хувэй /Huwai/ болон Байдугийн /Baidu/ веб сайтад хостинг хийгддэг
“WireLuker”-ийн ажиллах зарчим
“WireLuker”-ийг агуулсан аппликэйшнийг Маяади аппликэйшн санд хуулна. Хэрэглэгчид тэдгээр аппликэйшнийг татан авч өөрийн үйлдлийн систем дээр суулгаж ажиллуулна. Мөн хортой код суугдсан тухайн төхөөрөмжийн мэдээллийг “WireLuker”-ийн удирдлагын сервер рүү илгээнэ. Уг серверээс Up to date хийгдэж shell кодуудыг төхөөрөмж рүү илгээнэ.
Тэдгээр нь өөртөө USB холболтоор холбогдсон iOS үйлдлийн систем бүхий iPhone, iPad, пад зэрэг төхөөрөмжүүдийг хайж олж халдварлуулна. Дараа нь тухайн төхөөрөмж жэйлбрэйк хийгдсэн бол мэдээллийг удирдлагын сервер рүү илгээдэг байна.
Хэрэв non-jailbreak төхөөрөмж бол уг хортой код нь iTunes-ийн протокол болох “libimobiledevice library”-ийг ашиглан тухайн төхөөрөмжийн аппликэйшнүүдийг нөөцлөн авч буцаад түүндээ хортой файлуудыг хавсаргаж суулгах замаар халдваржуулна. Хортой код суусан аппликэйш нь тухайн төхөөрөмжийн утасны жагсаалт, өөрийн дугаар, Apple ID, өөрийн үйл ажиллагааны төлөв/Status / зэргийн удирдлагын сервер рүү илгээнэ.
Пало Алто нетворкс нь десктоп болон мобайл төхөөрөмжийн аюулгүй байдлын программ хангамжийг хэрэглэх, баталгаажсан up to date-ийг хийж байх, үл мэдэгдэх компьютер болон цэнэглэгчид залгахгүй байх, jailbreak хийхгүй байх, мөн дээрх дурдсан гуравдагч аппликэйшн сангаас программ татахгүй байхыг Пало Алто зөвлөж байна.