2024-03-19 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
Огноо: 2021 оны 12 сарын 03
Apple компани Израйлын тагнуулын программ хангамжийн NSO групп болон түүний толгой компанийг iPhone хэрэглэгчид рүү чиглэн халдлага үйлдсэн хэргээр  шүүхэд өгчээ.

NSO группийн Pegasus программ нь iOS болон Android үйлдлийн систем дээр ажилладаг тагнуулын хэрэгсэл бөгөөд мессеж унших, дуудлага хянах, нууц үг цуглуулах, байршил тогтоох, микрофон болон камерыг нууцаар идэвхжүүлэх, мэдээлэл цуглуулах чадвартай байна.

Тус группээс энэхүү программ хангамжийг зөвхөн хүний эрхийн сайн бүртгэлтэй орнуудын цэрэг, хууль сахиулах, тагнуулын байгууллагуудад нийлүүлдэг ба террористууд болон гэмт хэрэгтнүүдийг онилоход зориулагдсан гэж мэдэгджээ.

Гэсэн хэдий ч 2021 оны 11 дүгээр сарын эхээр АНУ-ын албаны хүмүүс тус компанийг худалдааны хар жагсаалтад оруулж, “уг программ хангамж нь дэлхийн нөлөө бүхий хүний эрхийн тэмцэгч, сурвалжлагч, улс төрчдийг тагнадаг" гэж мэдэгджээ. 

Apple компани “Хэрэглэгчдээ  хохироохоос урьдчилан сэргийлэхийн тулд  NSO группийг Apple–ийн программ хангамж, төхөөрөмжийг ашиглахыг хориглох байнгын хоригийг хүсч байна” хэмээгээд 10 сая ам.доллар болон нэхэмжлэлийн дагуу нөхөн төлсөн хохирлыг NSO группийн халдлагыг анх илрүүлсэн Торонтогийн Их Сургуулийн Иргэний лаборатори зэрэг цахим хяналтын судалгааны бүлгүүдэд хандивлана гэдгээ илэрхийлсэн байна. 

Microsoft, Meta Platforms (Facebook), Google-ийн эзэмшигч Alphabet болон Cisco Systems зэрэг технологийн бусад компаниуд бүгд өмнө нь NSO группийг шүүмжилж байсан бөгөөд тус групп нь 2021 оны 7 дугаар сараас эхлэн дэлхийн 14 улсын хэвлэлүүдээр буруутгагдаад байгаа юм. 



Эх сурвалж: https://www.bbc.com/

 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04