Нэрээ нууцалсан луйварчид “Squid Game” криптовалютыг албан ёсоор гаргаж, 3.38 сая долларын ашиг олжээ. Хөрөнгө оруулагчид койн худалдаж авсан ч зарж чадахгүй байсан бөгөөд үүнийг хүмүүс цаг тухайд нь анхаараагүй байна.
Squid Game койн нь өнгөрсөн долоо хоногт худалдаанд гарсан ба BBC, Yahoo News, Business Insider, Fortune, CNBC зэрэг мэдээллийн хэрэгслүүдээр уг шинэ криптовалют хэдхэн хоногийн дотор 83,000 хувиар өссөн талаар мэдээлж байсан.
CoinMarketCap цахим хуудсанд мэдээлснээр уг криптовалютын ханш оргилдоо 2861 ам.долларт хүрч, 11 дүгээр сарын 2-ны өдрийн өглөөний 5:40 цагийн орчимд 0 доллар болж унасан байна. “Rug pull” гэж нэрлэдэг хулгай нь криптовалют бүтээгчид койноо бодит мөнгөөр гаргаж, биржийн хөрвөх чадварын санг шавхах үед тохиолддог.
Зураг 1. Squid Game койны ханш
Луйварчдын үүсгэсэн Telegram суваг нь хүмүүсийн сэтгэгдлийг хүлээн авдаггүй, Twitter хаяг дахь нийтлэлд нь хариу бичих боломжгүй байсан бөгөөд үг үсгийн алдаатайгаас гадна олон луйврын шинж чанаруудыг агуулсан SquidGame.cash цахим хуудастай байсан. Одоо энэхүү цахим хуудас нь бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хамт бүгд устаж алга болсон.
Гэхдээ хамгийн том луйврын шинж нь хөрөнгө оруулагчид койн худалдаж аваад зарж чадаагүй бөгөөд луйварчдыг жинхэнэ койн гаргаж байгаа хүнээс ялгах боломжгүй. Хэрэв криптовалют худалдаж авахаар төлөвлөж байгаа бол худалдаж авсныхаа дараа зарж чадах эсэхээ анхаарах нь хамгийн чухал юм.
Зураг 2. SquidGame.cash цахим хуудас
Эх сурвалж: https://gizmodo.com/