2024-04-25 English
Нүүр хуудас » Мэдээ » Дотоод мэдээ
Мэдээ » Дотоод мэдээ
Шуудангийн талаарх сонирхолтой баримт
Огноо: 2018 оны 07 сарын 10

Анхны шуудангийн хайрцаг одоогоос 400 жилийн өмнө Флоренцид бий болж, түүнийг ашигладаг хүмүүс нь “чөтгөртэй нөхцсөн” хэмээгдэж байсан эрдэмтэд, гүн ухаантнууд, тэрслүү үзэлтнүүд байв. Өнөөдрийг хүртэл ашиглагдаж байгаа хамгийн хөгшин шуудангийн хайрцаг Их британийн “о-в Герни, Сент Питер-Порт, Юнион стрит” хаягт байх агаад 1853 оноос өнөөдрийг хүртэл үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байгаа гэнэ. Шуудангийн хаягын дугаарлалтыг анх Парисын “Нотр Дам” гүүрнээс эхлэн хийжээ.

Дэлхийн хамгийн том ажил олгогч нь АНУ-ын шуудангийн алба. Энэ нүсэр байгууллагад 870 мянган хүн ажилладаг байна. Дэлхий дээр нэг минутад 50 сая захидал илгээгддэгээс Английн Кен хотын иргэн Элан Форман гэгчийн 1982 оны 1-р сарын 03-нд бичсэн захидал шуудангийн түүхэнд хамгийн олон буюу 1,402,344 үгтэй байв. 1929 онд Их Британид болсон үймээн самууны дараа илгээгдсэн нэгэн захидал 2008 онд эзэндээ хүрсэн байна. Энэ 80 шахам жилийн хугацаанд Англи орон төдийгүй дэлхий нийт юу эсийг туулав.

Харин Монголчуудын хувьд шуудангийн үйлчилгээ, захидал харилцааны соёл нэлээд хожим бий болсныг бид мэднэ. Өгөдэй хааны байгуулсан морин өртөө, улааг эс тооцвол. Гэвч энэ нь төрийн хэргийг явуулах, зарлиг тушаал гүйцэлдүүлэх, хязгаар нутгаас мэдээ хүлээн авахад чиглэсэн төрийн шуудан байснаас биш бүх нийтээр үйлчилдэг шуудангийн үйлчилгээний жинхэнэ хэлбэр биш юм.

Социализмын үед шуудангийн үйлчилгээ шуурхай хүртээмжтэй байж, Аймгийн төвүүд рүү өдөр бүр нислэгтэй, сумдад долоо хоногт 3-4 удаа “Царцаа ногоон”-оор хүрдэг, бригад фермүүдэд долоо хоногт 1-2 удаа хэвлэл, шуудан хүргэдэг байсан аж. Зөвхөн сум бригадын хооронд 357 автобус явдаг байжээ.

Одоо үед Шуудангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шуудангийн үйлчилгээг “Иргэн аж ахуйн нэгж захидал харилцаагаа битүүмжлэн дамжуулах, солилцох, нууцлах тухай Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдлэх нөхцөлийг баталгаажуулсан шуудангийн сүлжээ, түүний ашиглалт, үйлчилгээ” гэж тодорхойлсон байна.

Шуудан- төрийн үйлчилгээний нэг төрөл юм. Аль ч улс оронд шуудангийн үйлчилгээ төрийн хяналтанд байж, иргэд байгууллагуудад баталгаатай, найдвартай, аюулгүй үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээдэг.

Монгол Улсад шуудангийн үйлчилгээ үзүүлдэг, тусгай зөвшөөрөл бүхий 49 компани байна.Үүнээс :

  • Хувийн компани- 48
  • Улсын компани -   1 /Монгол шуудан ХХК/ үйл ажиллагаа явуулж байна.

Дэлхийн шуудангийн үйлчилгээг үнэлж цэгнэдэг “найдвартай, хүртээмжтэй, уян хатан, ач холбогдол бүхий” гэсэн 4 үзүүлэлтээр 0-100 оноогоор дүгнэхэд Монгол улс 39,41 оноо авч дэлхийн шуудангийн холбоонд элссэн 150 гаруй орноос 79-р байрт жагссан байна. Харин Швейцарь, Франц, Япон, Нидерланд, Герман улс 94-өөс дээш оноо авч эхний 5 байрт оржээ.

Дэлхийн шуудан компаниуд жилд 445 тэрбум захидлыг хаягт эзэнд нь хүргэдэг гэнэ. Нэг хүн жилд дунджаар 43,8 захидал хүлээж авдаг бол Монголд энэ тоо 0,43 байна. Жилдээ 2-3 хүний дунд нэг ширхэг захидал хүргэгдэж байна гэсэн үг юм.

 Дэлхий даяар мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж буй энэ үед хүн төрлөхтөн гар утас, интернет ашиглах болсноор шуудан харилцаанд ч өөрчлөлт шинэчлэл хийгдсээр байна.

 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04