2024-04-25 English
Нүүр хуудас » Мэдээ » Дотоод мэдээ
Мэдээ » Дотоод мэдээ
“Харуул занги u18 - 2019” цахим аюулгүй байдлын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө
Огноо: 2019 оны 05 сарын 10

“ХАРУУЛ ЗАНГИ U18 - 2019” ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

 

Мэдээллийн аюулгүй байдлын газар нь цахим аюулгүй байдлын “Харуул занги”тэмцээнийг 2013  оноос, “Харуул занги u18”тэмцээнийг 2016 оноос жил бүр төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Тус тэмцээний зорилго нь өсвөр үеийнхний дунд мэдээллийн аюулгүй  байдал, түүнээсүүдэн гарч болох аюул заналын тухай ойлголтыг төлөвшүүлэх, интернэторчин, цахим халдлагын талаар ойлголтыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн чиглэлээр суралцах эрмэлзэлтэй сурагчдыг дэмжих, тэдний мэдээллийн технологи, аюулгүй байдлын чиглэлээр суралцах хүсэл эрмэлзлийг идэвхжүүлэх зорилготой юм.

4 дэхь жилдээ явагдаж буй уг тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Цахим аюулгүй байдлын мэдээлэл, удирдлагынтөв” (MNCERT/CC), хамтран зохион байгуулагчдаар “Үндэсний дата төв” УТҮГ, “Мэдээллийн аюулгүй байдлын газар” ажиллав. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “ГОЛОМТ БАНК” өсвөр үеэ дэмжин гуравдахь жилдээ ивээн тэтгэж хамтран ажилласан бол “NEST ACADEMY” сургалтын төвөөс тэмцээний ялагчдыг үнэ төлбөргүй суралцах эрхээр ивээн тэтгэж оролцсон. 

“ХаруулЗанги U18 - 2019” тэмцээний 1-р шат 2019 оны 4-р сарын 20-ны өдөр цахим орчинд явагдав. Тэмцээнд нийт 91 баг бүртгүүлснээс эхний шатанд 46 баг оноо авч, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм. Тэмцээний эцсийн шатны шалгаруулалт 2019 оны 04-р сарын 27-ны өдөр 12:00-16:00 цагт Startup Teminal төвд шалгаранүлдсэн 10 багаас 9 баг нь тэмцээндээ оролцон, эн тэнцүү, ширүүн өрсөлдөөнтэй явагдаж Сантсургуулийн "TNA" баг 9494 оноогоор тэргүүлэн, тэмцээний энэ жилийн ялагчаар тодорч, “NEST ACADEMY”-ийн сургалтанд 100% үнэ төлбөргүй суралцах эрх, батламжийн хамт шагнууллаа.

Дэд байранд Олонлог сургуулийн "Olonlog United[#ME]" баг 8497 оноогоор удаалж, Kindle цахим ном уншигч, батламжаар шагнуулав.Гутгаар байранд 11-р сургуулийн "XVV" баг 8497 оноогоор тэнцэж, Амазон цахим дэлгүүрээс худалдан авалт хийх $50 эрх, батламжийн хамт шагнууллаа.

Энэ жилийн МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРЫН нэрэмжит тусгай шагналын эзнээр 1-р шатанд амжилттай оролцсон охидын бүрэлдэхүүнтэй баг болох Г.В.Плехановын нэрэмжит сургуулийн "meme.Review()" баг тодорч, Мэдээллийн аюулгүй байдлын газрын нэрэмжит өргөмжлөл, “Мөнгөн шонхор” цомыг гардан авлаа.

 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04