Мэдээ » Заавар зөвлөгөө |
Өөрийгөө болон бусдыг олон нийтийн сүлжээн дэх гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэх |
Огноо: 2018 оны 02 сарын 20 |
|
Цахим орчинд иргэд олон нийтийн сүлжээ сайт ашиглан харилцаанд оролцохдоо хувийн мэдээллээ алдах, хэт хувийн чанартай мэдээллийг хууль бус аргаар олж авч олон нийтийн сүлжээнд тавих, тавихаар заналхийлэх, бусдыг үндэслэлгүйгээр гүтгэх, нэр төрд нь халдах, доромжлон гутаах, залилах зэрэг гэмт хэргийн золиос болхоос урьдчилан сэргийлж дараах зөвлөмжийг хүргэж байна.
Хувийн төхөөрөмжөө ашиглахдаа:
- Гар утас, таблет, компьютер гээд хувийн төхөөрөмжиндөө нууц үгний хамгаалалт байнга хийж байх.
- Олон нийтийн болон үйлчилгээний газарт баталгаагүй WiFi сүлжээнд холбогдохгүй байх. Энэ нь таныг WiFi сүлжээгээр дамжин хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлээс хамгаална.
- Та өөрийн хувийн төхөөрөмжиндөө /гар утас, таблет, iPad гэх мэт/ хэт хувийн шинж чанартай мэдээллээ /өөрийн болон бусдын зураг, дансны нууц код гэх мэт/ хадгалахгүй байх.
- Хувийн мэдээлэлтэй төхөөрөмжөө бусдад гар дамжуулан ашиглуулахгүй байх.
- Өөрийн төхөөрөмжинд нууцлал аюулгүй байдлыг хангасан наад захын тохиргоонуудыг хийсэн байх. Жишээ нь: Нууц үгийн хамгаалалт, антивирус програм хангамж, хатуу диск инкрифт, галт хана гэх мэт.
Олон нийтийн сүлжээнд холбогдохдоо:
- Та өөр хүний эсвэл, нийтийн компьютер /Интернет кафе, цахим тоглоомын төв, сургууль гэх мэт/ -т холбогдсоныхоо дараа цахим хуудаснаас заавал Log out/Sign out үйлдлийг хийн өөрийнхөө хуудаснаас гарч байх.
- Олон нийтийн сүлжээнд танилцаж, холбоо тогтоосон үл таних этгээдэд хэт итгэн хувийн мэдээллээ задруулахгүй байх.
- Хувийн мэдээллийг хадгалах зорилгоор олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байх.
- Өөрийн аккаунтад аюулгүй байдлыг хангах наад захын тохиргоог хийх. Жишээ нь: Өөрийн хувийн мэдээллийг зөвхөн найз нөхдөөс өөр хэн ч үзэх боломжгүйгээр тохируулах.
- Олон нийтийн сүлжээний хэрэглэгчээс санал болгосон програм хангамж болон бусад материалыг шууд татан авахгүй байх.
- Бусдын гар утас, таблет, компьютерийг ашиглахдаа хувийн мэдээллээ аль болох ашиглахгүй байх, олон нийтийн сүлжээнд холбогдохоос татгалзах
Мөн та насанд хүрээгүй, өсвөр насны хүүхдээ интернет сүлжээг хэрхэн ашиглаж, ямар хүмүүстэй холбоо тогтоож байгааг хянаж байх шаардлагатай бөгөөд өсвөр насны хүүхэд залуучууд гэнэн томоогүй байдлаар хувийн мэдээллээ байршуулах, үл таних этгээдэд итгэн задруулснаас хүн худалдаалах гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэргийн золиос болсоор байна. Иймээс та өөрийн хүүхдээ бодит ертөнцөд хяналт тавихын зэрэгцээ кибер ертөнцөд давхар хянаж байх ёстой бөгөөд ингэхийн тулд эцэг эх та бүхнээс тодорхой хэмжээний мэдээллийн технологийн мэдлэгтэй байх зэрэг шаардлагууд тулгарч байна.
|
|
|
|
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл |
|
Шинэ Мэдээ |
|
|