2020-08-03 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
eSIM гэж юу вэ?
Огноо: 2020 оны 07 сарын 21
Үүрэн телефоны сим картын нэг шинэ хэлбэр нь eSIM бөгөөд таблет, гар утас, ухаалаг цаг зэрэг төхөөрөмжид биет сим хийхгүйгээр гар утасны дугаар ашиглах дижитал технологи юм. 

Анх 2010 онд олон улсын үүрэн утасны операторуудын холбоо буюу GSMA нь програм хангамжид суурилсан сим карт гаргах боломжтой гэж үзэн хэлэлцэж, улмаар eSIM-ийн стандартыг дэлхий даяар тодорхойлсон байдаг бол 2016 онд Samsung Gear S2 ухаалаг цаг нь eSIM-ийг хэрэгжүүлсэн анхны төхөөрөмж байв.

Embedded SIM буюу eSIM нь гар утас, таблет зэрэг төхөөрөмжийн эх хавтанд суулгасан чип бөгөөд Apple Pay, Google Pay гэх мэт төлбөрийн технологид ашигладаг NFC чиптэй ижил аргаар ажилладаг байна. eSIM нь энгийн сим карттай адил өөрийн дугаартай ирдэг ба биет сим картаас ялгаатай нь тусгай үүр шаардлагагүй, төхөөрөмж хооронд зөөвөрлөн шилжүүлэх боломжгүй байна. Энэ нь сим карт үйлдвэрлэх зардлыг танахаас гадна байгальд ээлтэй шийдэл болжээ. 

 

Биет сим картын хувьд гар утас эвдэрвэл хэрэглэгч мессеж, утасны дугаар гэх мэт мэдээллийг шинэ гар утас руу дамжуулах болдог. Харин eСИМ-тэй тохиолдолд cloud буюу үүлэн санах ойд хадгалагдсан мэдээллээ татах боломжтой. Нөгөө талаас хэрэглэгчийн мэдээллийг cloud орчинд хадгалснаар eSIM картын өгөгдлийг cloud хостоос хакердах боломж бүрдэх юм. Үүнээс гадна оператор компаниуд eSIM-тэй хэрэглэгчдийг хянах боломж илүү, харин энгийн сим карттай хэрэглэгч картаа утаснаасаа салгах боломжтой тул хяналтад өртөх боломж хязгаарлагдмал юм. Гэсэн ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар eSIM нь зөөврийн сим карттай ижил түвшинд аюулгүй байдлыг хангадаг ба роумингийн үйлчилгээнд холбогдсон үед тооцооллын бүрэн бүтэн байдлыг дэмждэг байна.

Уг дижитал симийг ашиглахын тулд тохируулагч аппликейшн эсвэл QR код ашиглан суулгах ба eSIM-ийг дэмждэг операторуудаас уг үйлчилгээг авах боломжтой. Манай улсад одоогоор зөвхөн Скайтел ХХК нэвтрүүлээд байгаа бөгөөд бусад үүрэн телефоны компаниуд судалгаа нэвтрүүлэлтийн ажилдаа явж байна.

Төхөөрөмжийн хувьд сүүлийн үеийн гар утас, таблетууд eSIM-ийг дэмжих ба Apple-ийн iPad Pro, Apple Watch 3, iPhone XS, Huawei p40, Galaxy S20, Pixel 2 зэрэг эдгээр болон эдгээрээс хойших загваруудад eSIM суулгах боломжтой байна. 

Энэхүү шинэ технологийг дэлхий дахинд бүрэн нэвтрүүлж, зарим нэг цоорхой, эмзэг байдлыг арилгах хүртэл eSIM дэмждэг утаснууд уламжлалт энгийн сим карттай хосолсон хэвээр байгаа ч технологи хөгжихийн хирээр eSIM рүү бүрэн шилжиж магадгүй юм.

Хэрэв таны ашигладаг утас болон оператор eSIM-ийг дэмжиж байвал шинэ технологийг ашиглаж үзэх бүрэн боломжтой.

Эх сурвалж:
https://www.rfwireless-world.com/
https://www.pocket-lint.com/ 
 
Мэдээ
 
Шинэ Мэдээ
eSIM гэж юу вэ? eSIM гэж юу вэ?
2020-07-21
Windows үйлдлийн системийн шинэчлэлт Windows үйлдлийн системийн шинэчлэлт
2020-07-09
“Apple”-д хортой кодын хамгаалалт хэрэгтэй “Apple”-д хортой кодын хамгаалалт хэрэгтэй
2020-07-09
“BIOS” халдлага илрүүлэх программ “BIOS” халдлага илрүүлэх программ
2020-06-19
Samsung-ийн утсаа update хийгээрэй Samsung-ийн утсаа update хийгээрэй
2020-06-19
BigData VS Covid-19 BigData VS Covid-19
2020-06-19
DDoS халдлагын идэвхжил DDoS халдлагын идэвхжил
2020-06-19
Bluetooth холболтоо унтрааж хэвшье Bluetooth холболтоо унтрааж хэвшье
2020-06-10
5G технологийн хөгжил 5G технологийн хөгжил
2020-06-10
Кибер халдлагын өнөөгийн байдал Кибер халдлагын өнөөгийн байдал
2020-05-28
Нийгмийн сүлжээн дэх луйвар Нийгмийн сүлжээн дэх луйвар
2020-05-25
Эмзэг байдлын тайлан Эмзэг байдлын тайлан
2020-05-21
Цахим сонгууль Цахим сонгууль
2020-05-14
Цахим орчны Цахим орчны "Цар тахал"
2020-05-05
Alibaba үүлэн тооцооллын дэд бүтцэд хөрөнгө оруулна Alibaba үүлэн тооцооллын дэд бүтцэд хөрөнгө оруулна
2020-04-22