Мэдээллийн аюулгүй байдал нь мэдээлэл болон мэдээллийн системд зөвшөөрөлгүй хандах, мэдээллийг ашиглах, ил болгох, өөрчлөх, хуулах, устгах, мэдээллийн системийн үйл ажиллагааг тасалдуулах, гаднаас хяналт хийхээс хамгаалах үйл ажиллагаа юм.
"мэдээллийн аюулгүй байдлын аудит" гэж кибер аюулгүй байдлын хууль тогтоомж, холбогдох журам, стандартад нийцсэн эсэхэд дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх хараат бус хөндлөнгийн мэргэжлийн үйл ажиллагааг.
"кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ" гэж цахим мэдээлэл, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний кибер аюулгүй байдал алдагдах, аюул занал тохиолдох магадлал, эмзэг байдлын түвшин, түүнээс үүсэх үр дагавар, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлох мэргэшсэн үйл ажиллагааг.
Мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний эмзэг байдлыг ашиглан мэдээллийн аюулгүй байдлын эсрэг чиглэсэн аливаа үйлдэл.