2020-07-07 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
Кибер халдлагын өнөөгийн байдал
Огноо: 2020 оны 05 сарын 28
Коронавирусын цар тахал дэгдэж эхэлснээс хойш эрүүл мэндийн байгууллагууд ихээр халдлагад өртөөд байгаа ба тэдний нэрийн өмнөөс халдлага үйлдэгдэх явдал нэмэгдэж байна. Хувийн, нууцлалтай мэдээлэл хулгайлах зорилгоор фишинг имэйл илгээх, коронавирустэй холбоотой домайн хаяг шинээр үүсгүүлэх, дүрст хурлын системд нэвтрэх зэрэг энэ жилийн цаг үеийн нөхцөл байдлыг хакерууд бүрэн ашиглаж чадаж байна. Иргэд цар тахлын эсрэг дэлхий нийтийн хариу арга хэмжээ, үүний талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авахыг эрэлхийлж буй нь гэмт хэрэгтнүүдийн залиланд хууртан, мэхлүүлэх үндэс болж байна.

Цар тахалтай холбоотой домэйнүүдийн тоо 2-р сарын дунд үеэс огцом нэмэгдэж, сүүлийн 3 долоо хоногт 20,000 орчим шинэ домэйн бүртгэгдсэн ба эдгээрийн 2% нь хортой, 15% нь сэжигтэй байна. Одоогийн байдлаар дэгдэлт эхэлснээс хойш дэлхийн хэмжээнд нийт 90,284 covid-19-тэй холбоотой шинэ домэйн бүртгэгдсэн ба эдгээр нь тахлын дэгдэлтийн үе шатуудыг илэрхийлж байна.
  • Дэгдэлтийн эхэн үед коронавирусын тохиолдлыг тэмдэглэсэн газрын зураг, мөн халдварын шинж тэмдгүүдтэй холбоотой домэйнууд;
  • Гуравдугаар сарын сүүлчээр улс орнуудын эдийн засаг болон тусламжийн багц, санхүүгийн дэмжлэг зэрэг мэдээлэл бүхий домайнууд;
  • Улс орнууд хөл хориог сулруулж эхэлснээс хойш коронавирусын дараах амьдралын хэвшил болон вирусын хоёр дахь давалгааны талаархи домайнууд;
  • Тахлын дэгдэлтийн бүх цаг үед шинжилгээний багаж төхөөрөмж, вакцинтай холбоотой домэйнууд тус тус түгээмэл байв.
Хөл хорионы үеэр ихэнх хүмүүс гэрээсээ ажиллах болсноор кибер гэмт хэрэгтнүүд хуурамч Zoom, Microsoft Teams болон Google Meet платформуудыг ашиглаж эхэлсэн ба 2020 оны 1-р сараас өдийг хүртэл дэлхийн хэмжээнд 6,576 Zoom-тэй холбоотой домэйн бүртгэгдсэн байна. BleepingComputer цахим сэтгүүлийн мэдээлснээр Zoom-ийн 500 гаруй мянган хэрэглэгчийн мэдээлэл хууль бус цахим хаягуудад байршиж байсан ба уг хаягуудыг ашиглан Zoom-ийн хуралд урилгагүйгээр орж ирэх тохиолдлууд гарсан.

ДЭМБ-аас 450 орчим ажилчдынх нь имэйл хаяг болон нууц үг халдлагад өртсөн тухай мэдэгдсэн ба алдагдсан мэдээлэл нь тус байгууллагын системд эрсдэл учруулаагүй ч ажилтнууд болон харилцагчдын ашигладаг хуучин экстранет системд нөлөөлсөн гэжээ. Халдлагад өртсөн системийг илүү найдвартай систем рүү шилжүүлж, ажилтнуудыг кибер аюулгүй байдлын сургалтанд хамруулж эхэлсэн байна.

Чех улсын 2 эмнэлэг цахим халдлагад өртсөн ба улмаар байгууллагын сүлжээгээ бүхэлд нь хаахаас өөр аргагүй болсон байна. Тухайн эмнэлгийн салбарууд  болох төрөх болон хүүхдийн эмнэлэгүүд мөн халдлагад өртөж, яаралтай мэс заслыг хойшлуулах, өвчтөнүүдийг өөр эмнэлэг рүү шилжүүлэхэд хүргэсэн байна.

Халдлагын мэдээллийн сан болох ThreatCloud-ын дүн шинжилгээгээр сүүлийн гурван долоо хоногт "corona", "covid" гэсэн домэйн бүхий вэбсайтууд, "сorona" гэсэн нэр бүхий файлуудаар дамжуулан 192,000 халдлага гарч, өмнөх долоо хоногтой харьцуулахад 30% өссөн байна.

Интерпол болон Европолоос COVID-19-ын халдлагын хэрэгт өндөр хэмжээний анхааруулга өгсөөр байгаа ба цахим гэмт хэргийн тоо халдварын өмнө үеэс 4 дахин өссөн талаар мэдээлсэн. Google-ээс нэг өдөрт НҮБ, ДЭМБ-ийн нэрийг барьж Covid-19-тэй холбоотой 18 сая гаруй хортой код болон фишингийн имэйл Gmail-ээр дамжуулагдаж байгаа талаар мэдээлсэн бөгөөд үүнээс гадна өдөрт 240 сая гаруй спам илгээгджээ. Verizon-ий 2019 оны мэдээлэл алдагдлын тухай тайлангаас харахад 32% нь фишинг имэйлээс үүдэлтэйгээс гадна кибер тагнуулын 78% нь фишинг халдлагаар ажиллагаагаа эхэлж байсан байна. 

Имэйлээр ирсэн аливаа линк эсвэл хавсаргасан баримт бичгийг нээхийн өмнө фишинг халдлагын хохирогч болохгүйн тулд дараах зөвлөмжүүдийг санаарай.
  • Үл таних хүнээс ирсэн имэйлийг нээж үзэхгүй байх;
  • Вэбсайт, домайны нэрийг нягталж шалгах;
  • Линк дээр шууд товшиж хандах бус хөтөч дээрээ хаягийг өөрөө шивж оруулах;
  • Өөр бусад аппликешн болон аккаунтуудын нууц үгийг давхар ашиглахгүй байх.

 
Мэдээ
 
Шинэ Мэдээ
“BIOS” халдлага илрүүлэх программ “BIOS” халдлага илрүүлэх программ
2020-06-19
Samsung-ийн утсаа update хийгээрэй Samsung-ийн утсаа update хийгээрэй
2020-06-19
BigData VS Covid-19 BigData VS Covid-19
2020-06-19
DDoS халдлагын идэвхжил DDoS халдлагын идэвхжил
2020-06-19
Bluetooth холболтоо унтрааж хэвшье Bluetooth холболтоо унтрааж хэвшье
2020-06-10
5G технологийн хөгжил 5G технологийн хөгжил
2020-06-10
Кибер халдлагын өнөөгийн байдал Кибер халдлагын өнөөгийн байдал
2020-05-28
Нийгмийн сүлжээн дэх луйвар Нийгмийн сүлжээн дэх луйвар
2020-05-25
Эмзэг байдлын тайлан Эмзэг байдлын тайлан
2020-05-21
Цахим сонгууль Цахим сонгууль
2020-05-14
Цахим орчны Цахим орчны "Цар тахал"
2020-05-05
Alibaba үүлэн тооцооллын дэд бүтцэд хөрөнгө оруулна Alibaba үүлэн тооцооллын дэд бүтцэд хөрөнгө оруулна
2020-04-22
Москвад цахим үнэмлэх нэвтрүүлжээ Москвад цахим үнэмлэх нэвтрүүлжээ
2020-04-21
Хамтдаа хамгаалья Хамтдаа хамгаалья
2020-04-15
Коронавирусын эсрэг технологийн шийдлүүд Коронавирусын эсрэг технологийн шийдлүүд
2020-04-15