2024-04-26 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
Биокомпьютер гэж юу вэ?
Огноо: 2020 оны 04 сарын 10
  Биокомпьютер нь нуклейн хүчлийн молекулыг "өгөгдөл" болгон хувиргаж мэдээлэл боловсруулдаг шинэ компьютерийн загвар бөгөөд анх биокомпьютерийн санааг 1959 онд Нобелийн шагналт эрдэмтэн Feynman гаргаж байсан.        
  Энэхүү компьютер нь хүний бие махбодид суулгагдан хүмүүст суралцах, бодох, бүтээх, зохион бүтээхэд хамгийн тохиромжтой хамтрагч болох ба биологийн идэвхитэй тул хүний эд эс, ялангуяа тархи, мэдрэлийн системтэй органик байдлаар нэгтгэгддэг. Ийм байдлаар тархины тушаалыг шууд хүлээн авч, хүний тархины тэлэлтийн хэсэг буюу туслах төхөөрөмж болж, гаднаас энерги шаардахгүйгээр хүний биед нэмэлт шим тэжээлийг шингээдэг.        
 Биокомпьютер нь амьд организмын шинж агуулсан байдаг тул хөндлөнгийн цахилгаан соронзон оронг эсэргүүцэх, организмыг зохицуулах, дотоод эвдрэл гэмтлийг автоматаар засах, шинэчлэх, хүний тархины механизмыг дуурайх зэрэг олон чадвартай. Үндсэн түүхий эд нь биоинженерийн технологиор үйлдвэрлэсэн уургийн молекулууд ба хагас дамжуулагчийг биохип болгон хувиргадаг органик нэгдэл юм. Биохип нь силикон чип дээрх электрон бүрэлдэхүүн хэсгүүдээс хамаагүй бага бөгөөд биохип өөрөө байгалиас заяасан гурван хэмжээст бүтэцтэйгээс гадна доголдол үүссэн тохиолдолд өөрөө өөрийгөө засч эдгээх чадвартай байна.     
 Ферментийн нөлөөгөөр хэдэн арван их наяд ДНК молекулууд химийн урвалд орсноор биологийн компьютерууд хэдэн тэрбум удаа нэгэн зэрэг ажиллах чадвартай болдог ба ингэснээр ашиглалтын хурд нь өнөө цагт бидний ашигладаг хамгийн сүүлийн үеийн компьютероос 100,000 дахин хурдан байдгаас гадна биохиптэд урсаж буй электронууд хоорондоо мөргөлдөх магадлал маш бага бөгөөд эсэргүүцэл бараг байдаггүй тул эрчим хүч зарцуулалт нь энгийн компьютерийн ашигладаг эрчим хүчний тэрбумыг хуваасны нэгтэй тэнцүүг ашигладаг байна.  

 Эх сурвалж: baike.baidu.com

 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04