2021-10-24 English
Нүүр хуудас » Мэдээ » Заавар зөвлөгөө
Мэдээ » Заавар зөвлөгөө
Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм
Огноо: 2019 оны 08 сарын 10

 Илгээмжийг  буцаах 

1. Үйлчлэгч, хаягт эзэн нь хүлээн авахаас татгалзсанаас гадна дараахь шалтгаанаар гардуулагдаагүй илгээмжийг үйлчлүүлэгчийн хаягаар нь буцаана.

1.1.1. хадгалах хугацаа дууссан ;

1.1.2. явуулагчаас буцааж авахаар өргөдөл, хүсэлт ирүүлсэн ;

1.1.3. хаяг тодруулах алба, орон нутгийн засаг захиргаа, цагдаагийн болон холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаас хаягт эзний оршин суугаа газрыг мэдэхгүй байгаа буюу олж тогтоох боломжгүй гэсэн тодорхойлолт гаргасан;

1.1.4. хаягт эзэн нь нас барсан ;

1.1.5. "Шүүхийн" гэсэн тусгай тэмдэглэлтэй баталгаатай захидал үйлчлэгч хүлээн авснаас хойш 14 хоногийн хугацаанд хаягт эзэндээ гардуулагдаагүй ;

1.1.6. хаягт эзний нэрийг огт бичээгүй, бичсэн боловч ойлгомжгүй, буруу ташаа бичсэн ;

1.1.7. аж ахуйн нэгж, байгууллагын хаягаар ирсэн боловч тухайн байгууллага нь татан буугдсан, дампуурсан, эсхүл байршлаа өөрчилсөн тухай шуудангийн хаягийн хөдөлгөөнөө хийлгээгүй.

1.2. Үйлчлүүлэгч (явуулагч) илгээмжээ буцааж авахыг хүсч, дараахь тохиолдолд үйлчлэгчид өргөдөл гаргаж болох бөгөөд тухайн илгээмжийг буцааж авахтай холбогдсон төлбөрийг өөрөө хариуцна:

1.2.1. хаягт эзэнд нь гардуулахаас өмнө ;

1.2.2. энэ дүрмийн 5.3-ыг зөрчсөн тохиолдолд холбогдох байгууллагууд хураан авахаас өмнө ;

1.2.3. хүлээн авагч улсын хууль, дүрэм зөрчсөний улмаас тухайн улсын үйлчлэгч холбогдох үйл ажиллагаа явуулахаас өмнө.

1.3. Илгээмжийг буцаахаас өмнө хаягт эзнийх нь шуудангийн шинэчлэгдсэн хаяг нь тодорхой болж, үйлчлүүлэгч (явуулагч)-ээс уг илгээмжийг шинэ хаягаар нь хүргүүлэх тухай хүсэлтээ үйлчлэгчид гаргавал хүсэлтийг биелүүлнэ.

1.4. Шуудангийн илгээмжийг буцаахдаа дотоод шуудангийн болон улс хоорондын шуудангийн үйлчилгээний стандарт, Монгол улсын олон улсын гэрээний холбогдох заалт, гэрээ хэлцлийг мөрдөнө.

1.5. "Өөрөө хүлээн авах"-аар хаяглагдсан сонин, хэвлэлийг хадгалах хугацаа дууссаны дараа хаягдал түүхий эдэд шилжүүлэх бөгөөд харин сэтгүүл, түүний хавсралтуудын нэр, дугаар, үнийг дагалдах хуудсанд бичиж, хэвлэлийн худалдаанд шилжүүлнэ.

 

Хоёр. Гардуулах боломжгүй шуудангийн илгээмжүүдийг хадгалах 

2.1. Дараах шалтгаанаар хаягт эзэндээ олгогдоогүй шуудангийн илгээмжийг үйлчлэгч нь 1 сар хүртэл хугацаагаар хадгална :

2.1.1. тухайн шуудангийн илгээмжийн очих хаяг нь зөв боловч хаягт эзэн нь ямар нэг шалтгааны улмаас хүлээн авахгүй удсан;

2.1.2. шуудангийн хайрцагнаас гарсан огт хаяггүй буюу хаяг нь бүрэн бус, ойлгомжгүй, нөхөн төлбөр хийгдээгүйгээс үйлчлүүлэгчид буцаагаагүй ;

2.1.3. давагдашгүй хүчин зүйлийн улмаас, мөн тээвэрлэлт, ялган боловсруулалтын явцад гэмтэж эвдэрснээс очих ба буцах хаягууд нь арилж, үйлчлүүлэгчид нь буцаан олгох бололцоогүй болсон ;

2.1.4. хаягт эзэн нь хүлээн авахаас татгалзсан эсхүл буцах хаяг нь тодорхойгүй шуудангийн илгээмжүүд;

2.2 Байнгын үйлчлүүлэгч албан томилолт, ээлжийн амралтаар гадагшаа явахдаа өөрийн хаяг бүхий шуудангийн илгээмжийг түр хугацаагаар хадгалуулахаар гаргасан хүсэлтийг үйлчлэгч хүлээн авч болох бөгөөд "Өөрөө хүлээн авах"-аар хаяглагдсан сонин, сэтгүүлийн хадгалах хугацааг сунгаж болно.

2.3. Хөдөө аж ахуй, геологи хайгуул, ой, ан агнуур, зам засвар зэрэг ажлаар байнга оршин суудаг газраасаа удаан хугацаагаар яваа хүмүүст ирсэн бичиг, захидал, хэвлэлийг дээрхи хүмүүсийг харьяалдаг аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт гаргасан хугацаагаар хадгалж болно.

2.4. Боломжит бүх арга хэмжээ авсан боловч гардуулагдаагүй илгээмжийг түүний гардуулагдаагүй шалтгааныг тодруулсан тайлбартайгаар эзэндээ олгогдоогүй шуудангийн илгээмжээр бүртгэнэ. Зайлшгүй шаардлагатай нөхцөлд орон нутгийн засаг захиргааны болон цагдаагийн байгууллага, хаяг тодруулах албаны тодорхойлолтыг тухайн илгээмжид бүрдүүлнэ.

2.5. Хаягт эзэндээ олгогдоогүйгээс хадгалах хугацаа нь дууссан илгээмжийг аймаг, хотын шуудангаар үйлчлэгч нь харьяа нэгжүүдээсээ цуглуулан авч, харьяалах төв байгууллагадаа явуулахдаа дараахь шаардлагыг хангасан байна:

2.5.1. захидлын дугтуй болон боодлын хайрцаг, савны гадаргуу дээр илгээлтийн хаягийн дагалдах хуудасны ар талд эзэндээ олгогдоогүй шуудангийн илгээмжид бүртгэсэн шалтгааныг тодорхой бичих бөгөөд энэхүү тайлбар тэмдэглэлийн үндэслэлийг тухайн үйлчлэгчийн эрх бүхий ажилтан шалгасны дараа гарын үсгээ зурж баталгаажуулан уг илгээмжийн хаяг бүхий тал дээр "Хадгалах газарт" гэсэн тэмдэглэгээг хийнэ;

2.5.2. илгээмжүүдийг бичиж, хадгалах газарт шилжүүлэхдээ тэдгээрийн дотуур дагаварт дараахь бичилтийг хийнэ:

- энгийн илгээмжийн тоо, ширхэг ;

- баталгаатай илгээмжийн өгөдсөн дугаар ба хүлээн авах газрын нэр ;

- нөхөн төлбөр авах илгээмжийн тоо, ширхэг, нөхөн төлбөрийн мөнгөн дүн;

- илгээлт, үнэ зарласан захидал, боодлын зураасан код, баталгааны дугаар болон дагавар, дагалдах бичиг баримтын дугаар, үнэлгээний дүн;

- өгөгдсөн дугаарыг тогтоох бололцоогүй, эвдэрч гэмтсэн ба хаяг нь арилсан илгээлтийн тоо, ширхэг, нэр төрөл, эсвэл байгаа шинж байдлыг нь бичиж эдийн тодорхойлолтыг хавсаргана.

2.6. Илгээмжийг хадгалах газарт шилжүүлсэн дагаврын дээд өнцөгт "Эзэндээ олгогдоогүй" гэсэн тэмдэглэл хийн 3 хувь бичиж, тухайн үйлчлэгчийн эрх бүхий ажилтан шалгаж, гарын үсгээ зурж баталгаажуулна. Дагаврын хоёр хувийг илгээмжтэй хамт явуулах бөгөөд нэг нь илгээмжийг хүлээн авсан тухай тэмдэглэлтэйгээр буцаж ирэх хяналтын хувь, нөгөө нь үйлчлэгчийн төв байгууллагад үлдэж хадгалагдах хувь болно.

2.7. Илгээлт, үнэ зарласан захидал, захидал, боодлыг тэдгээрийн тоо ширхгээс үл хамааран хадгалах газарт битүүмжлэн явуулах бөгөөд харин захидал, мөнгөн гуйвуулгын мэдэгдлийг тусгайлан боож явуулна. Эдгээр илгээмжийн хаягийн шошгон дээр "Эзэндээ олгогдоогүй" гэсэн тэмдэглэл хийнэ.

2.8. Хаягт эзэндээ олгогдоогүй шуудангийн бүртгэлтэй илгээмжийг хадгалах газарт шилжүүлсэн тухай тэмдэглэлийг шуудан хүргэлтийн дэвтэр, мэдэгдэх хуудас, мөн дагаварт зохих ёсоор бичиж үлдээнэ.

2.9. Хадгалах газарт байгаа шуудангийн илгээмжийгнь Шуудангийн тухай хуулийн 7.17-т заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

 
Мэдээ
 
Шинэ Мэдээ
FIN7 халдлагын бүлэглэл FIN7 халдлагын бүлэглэл
2021-10-22
Google-ийн анхааруулга Google-ийн анхааруулга
2021-10-22
Google-ийн эсрэг хууль батлагджээ Google-ийн эсрэг хууль батлагджээ
2021-09-10
Цахим засаглалын хөгжлийн индекс 2020 Цахим засаглалын хөгжлийн индекс 2020
2021-09-10
Google Docs ба фишинг халдлага Google Docs ба фишинг халдлага
2021-06-24
DarkSide өгөгдөл барьцаалах бүлэглэл DarkSide өгөгдөл барьцаалах бүлэглэл
2021-05-20
Телеграмаар дамжих Телеграмаар дамжих "ToxicEye" хортой код
2021-05-07
Зүйлсийн интернэт буюу IoT Зүйлсийн интернэт буюу IoT
2021-05-05
CVE-2021-28310: A broken window CVE-2021-28310: A broken window
2021-05-05
Adrozek хортой код Adrozek хортой код
2020-12-28
Эрүүл мэндийн байгууллагууд цахим халдлагад өртсөөр байна Эрүүл мэндийн байгууллагууд цахим халдлагад өртсөөр байна
2020-12-17
Ghimob хортой код Ghimob хортой код
2020-12-01
Цар тахал ба кибер аюулгүй байдал Цар тахал ба кибер аюулгүй байдал
2020-12-01
Коронавирусын эсрэг вакцин үйлдвэрлэгч  халдлагад өртжээ Коронавирусын эсрэг вакцин үйлдвэрлэгч халдлагад өртжээ
2020-11-06
Windows Zerologon эмзэг байдал Windows Zerologon эмзэг байдал
2020-10-02