2024-03-29 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
Google-ийн анхааруулга
Огноо: 2021 оны 10 сарын 22
Google компани нь 14,000 орчим Gmail хэрэглэгчид рүүгээ чиглэсэн ОХУ-ын төрийн дэмжлэгтэй APT28 халдлагын бүлэглэлийн фишинг кампанит ажиллагааг 9 дүгээр сарын сүүлээр илрүүлсэн байна. 
Энэхүү кампанит ажиллагаа нь Google-ээс хэрэглэгчиддээ сар бүр илгээдэг APT халдлагын мэдэгдлүүдийн дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд бүх фишинг имэйлийг Gmail зогсоож, автоматаар спам гэж ангилсан тул хэрэглэгчийн ирсэн хайрцагт ороогүй байна.
 Google-ийн APT халдлагад хариу үйлдэл үзүүлэх аюул заналын шинжилгээний баг (TAG)-ийн удирдагч Шейн Хантли хэлэхдээ Fancy Bear-ийн фишинг кампанит ажил нь энэ сарын анхааруулгын 86%-ийг эзэлж байгаа бөгөөд эдгээр анхааруулга нь идэвхтнүүд, сэтгүүлчид, төрийн албан хаагчид, үндэсний аюулгүй байдлын байгууллагад ажилладаг хүмүүст зориулагдсан. Уг ажиллагаа нь Gmail акаунтыг эвдэж чадахгүй байгааг тайлбарласан байна. 
 

Зураг 1. Google-ийн анхааруулга

APT28 халдлагын бүлэглэл нь Fancy Bear гэж нэрлэгддэг бөгөөд 2004 оноос хойш ОХУ-ын Сөрөх тагнуулын ерөнхий газрын (GRU) 85-р тусгай  төвийн (GTsSS) 26165 цэргийн ангийн нэрийн өмнөөс ажиллаж байна. Тус бүлэглэл нь ихэвчлэн мэдээлэл хулгайлах, тагнуулын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд сүүлийн үед, БНГУ болон Норвегийн парламентын гишүүд рүү чиглэн ажиллаж байна.
Google компанийн анхааруулгын гол зорилго нь байгууллага, аж ахуйн нэгжүүд имэйлийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын аргуудыг ашиглах,  аюулгүй байдлын хэрэгслүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, ажилчдаа фишинг сургалтад хамруулан мэдлэг мэдээлэл олгох шаардлагатай байгааг сурталчлан таниулах юм.

Эх сурвалж: www.bleepingcomputer.com

 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04