2024-04-27 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
Коронавирус: Хятад улс
Огноо: 2020 оны 04 сарын 16
2019 оны 12-р сард Ухань хотод анх коронавирус илэрснээс хойш Хятад улсад 82,000 гаруй тохиолдол илэрч, 4600 гаруй хүн нас баржээ. Ухань болон Хубэй мужийн хүмүүс 50 хоногийн турш гэрээсээ гаралгүй хөл хорионд байсан бөгөөд хатуу хөл хорио нь вирусын тархалтыг бууруулахад чухал нөлөө үзүүлсэн гэж үзэж байна. Эдгээр арга хэмжээ нь хэдэн арван жилийн түүхэнд байгаагүй нийгмийн хяналтыг тогтоов. Харин одоо Хятад улс вирусын шинэ тохиолдол гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж байгаад анхаарлаа хандуулж байна.
  • 1-р сарын 23-нд Ухань хотод хөл хорионы дэглэм тогтоосон. 
  • Автомашин ашиглахыг зогсоож, оршин суугчдыг зөвшөөрөлгүйгээр гэрээсээ гарахыг хориглосон.
  • Эмийн сангаас халуун буулгах эм авах үед халууныг нь шалгаж, хаяг, таних дугаарыг нь тэмдэглэж байв. 
  • Албаны хүмүүс харьяаллын оршин суугчдад хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийг худалдаж аваад нийлүүлж эхэлсэн.
  • Хорио цээрийн дэглэмийг дагаж мөрдөхгүй байгаа хүмүүсийг мэдээлсэн иргэдэд санхүүгийн урамшуулал хүртээж байсан. 
  • Хотын оршин суугчид хоол хүнс, бусад хэрэгцээт зүйлсээ, эмнэлгүүд нь эмнэлгийн хэрэгслээ хамгаалалтын хувцас өмссөн хүргэлтийн ажилтнаар дамжуулан авч байв.
  • Коронавирусын шинжилгээ нь хялбар, үнэ төлбөргүй байсан.
  • Шинэ эмнэлгүүдийг яаралтай барьж, ажилчид нь өдөр, шөнөгүй ажиллав.
  • Яаралтай бус эмнэлгийн тусламжийг хойшлуулж, эмч нарын уулзалтыг онлайнаар зохион байгуулж байв. 
  • Өдөрт 10,000 гаруй нислэг цуцлагдсан.
  • Бүх цэцэрлэг, их дээд сургууль хаагдсан.
  • Ухань хотод дэгдэлт ихэссэн үед галт тэрэг хөдөлгөөнийг зогсоогоогүй.
  • Ухань хот 4-р сарын 8-нд хөл хориогоо цуцлав.
Коронавирусын эсрэг технологийн шийдэл

Хятад улс Хубэй мужаар дамжин явсан хүмүүсийг олж тогтоохын тулд орон нутгийн харилцаа холбооны компаниудтай хамтран ажиллаж байсан бөгөөд вирус тээгчдийг тодорхойлох зорилгоор мэдээллийг нь Үндэсний эрүүл мэндийн комисст илгээж байна. 

SenseTime Thunder-E дулааны дүрслэлийн шийдэл нь  масктай хүмүүсийг таних, маскгүй иргэдийг илрүүлэх, халуунтай хүмүүсийг олж тогтооход зориулагдсан ба уг технологийг ашиглан сэжигтэй хүмүүстэй хавьтахгүйгээр халдварыг илрүүлж, урьдчилан сэргийлж байна.
 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04