FIN7 халдлагын бүлэглэл нь нэвтрэлтийн тест хийх нэрийн дор хуурамч кибер аюулгүй байдлын компани бий болгож, ramsomware, сүлжээний халдлага хийхээр оролдож байна. Уг бүлэглэл нь 2015 оноос АТМ-ийг хортой программаар халдварлуулах зэргээр ихэвчлэн банк санхүүгийн байгууллагууд руу чиглэсэн APT халдлага үйлдэж, компанит ажилд оролцож эхэлсэн байна.
Кибер аюулгүй байдлын “Gemini” компанийн судлаачдын мэдээлснээр тус бүлэглэл “Bastion Secure” гэх шинэ компани байгуулж, программист, системийн администратор болон инженер, техникийн мэргэжилтнүүдийг ажилд авах зорилгоор сард 800-1200 доллар санал болгож байна. Ажлын байранд тавигдах шаардлага нь администраторууд системийн бүтцийг зураглах, сүлжээний самналт хийх, нөөц сервер болон файлуудын байршлыг тогтоох чадвартай гэсэн байгаа тул компанийн ард халдлагын бүлэг байх магадлалтай гэж судлаачид үзэж байна. Эдгээр ур чадвар нь ransomware халдлагыг шифрлэх хүртэлх үе шатанд шаардагдах юм.
“Gemini”-ийн судлаачид “Bastion Secure” компанид ажил хайгчаар өргөдөл илгээж, ажилд орсон бөгөөд ярилцлага, хөдөлмөрийн гэрээ, нууцыг задруулахгүй байх гэрээ, анхан шатны сургалт зэрэг энгийн үйл явцтай байсан байна. Эцэст нь дотоод системүүддээ хандах эрх олгосон ба бодит даалгавар гүйцэтгэх үед цахим гэмт хэргийн үйл ажиллагаанд зориулж хүн хайж байгаа нь тодорхой болжээ.
Зураг 1. Дотоод системийн дэлгэцийн зураг
Дотоод системүүд нь Carbanak болон Lizar/Tirion зэрэг халдлагын алдартай хэрэгслүүд байсан бөгөөд тухайн программ нь Израилийн нэр хүндтэй хамгаалалтын галт хана болох "CheckPoint Software Inc"-ийн лицензтэй байсан байна. Түүнээс гадна хуурамч компаниар үйлчлүүлж буй харилцагч байгууллагын сүлжээнд нэвтэрч, мэдээлэл цуглуулахаас гадна олж авсан хандалтын мэдээллээ хууль бус аргаар ашиглан тухайн байгууллагад ransomware, хортой код суулгаж ажилладаг байж магадгүй гэж судлаачид үзэж байна.
Хуурамч кибер аюулгүй байдлын компаниудыг бий болгож хүний нөөц бүрдүүлж байгаа нь халдлага үйлдэгч хөлслөх зардлыг 70-80 хувиар хэмнэдэг байна.
Эх сурвалж: https://www.bleepingcomputer.com/