2024-04-16 English
Нүүр хуудас » Мэдээ » Дотоод мэдээ
Мэдээ » Дотоод мэдээ
Цахим хэтэвч ашиглая
Огноо: 2020 оны 03 сарын 30

 Амьсгалын болон ахуйн замаар дамждаг COVID-19 вирус цаасан мөнгөөр дамжин халдварлах боломжтой юу?

Энэ нь онолын хувьд боломжтой ба бэлэн мөнгөний дэвсгэртэд олон төрлийн нян, микроб амьдарч байдаг.  Эрүүл мэндийн дэлхийд нэр хүнд бүхий “The New England Journal of Medicine” сэтгүүлд 2020.03.17-нд нийтлэгдсэн судалгаагаар халдварт вирус нь агаарт 3 цаг, хуванцар болон метал гадаргуу дээр хамгийн урт буюу 72 цаг харин картон цаасан гадаргуу дээр 24 цаг тэсвэртэй байдаг байна.

Шинэ коронавирусийн хувьд ханиах, найтаах, эсвэл халдвар тээгчийн хүрсэн газар ойртож, вирусын тоосонцорыг нүд, хамар, амандаа хүргэж халдвар авч байна. Одоохондоо бэлэн мөнгөөр дамжин халдварласан тохиолдлыг  тогтоох боломжгүй байгаа юм.

Улс орнууд коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор карт болон төлбөрийн системийг ашиглахыг уриалж байгаа ба АНУ бусад халдвартай улс орноос ялангуяа Ази, Европоос ирж буй цаасан мөнгөн дэвсгэртийг арав хоног тусгаарлах шийдвэр гаргасан бол Өмнөд Солонгос болон БНХАУ-д банкуудад бэлэн мөнгө тараахаас өмнө халдваргүйжүүлж, зөвхөн ариутгасан болон шинэ мөнгөн дэвсгэрт гаргахыг зөвшөөрнө гэж зарлав. Харин судлаачид Австралийн полимер мөнгөн дэвсгэртүүд дээр вирус амьдрах чадвартай эсэхийг хараахан тогтоогоогүй бөгөөд бэлэн мөнгөний гүйлгээнд хориг тавих талаар хэлэлцэж байна.


 ДЭМБ-аас бэлэн мөнгөний талаар албан ёсны анхааруулга өгөхөөс татгалзаж байгаа ч тус байгууллагын төлөөлөгч Их Британийн Daily Telegraph сонинд COVID-19 вирус нь хэд хоногийн турш цаасан мөнгөн дэвсгэрт дээр амьдрах чавартай, халдвар авах магадлалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй тул цахим төлбөрийн системийг ашиглах нь зүйтэй гэж хэлсэн ба бусад эрүүл мэндийн мэргэжилтнүүд ч мөн адил бизнес болон худалдаа эрхлэгчдэд бэлэн мөнгөний хэрэглээг багасгаж, дижитал банк ашиглахыг уриалж байна.

Монголын банк санхүүгийн байгууллагуудын зүгээс ч гэсэн энэ төрлийн уриалга гаргаад байгаа бөгөөд иргэдэд банкны үйлчилгээг онлайнаар, зардал багатай, шуурхай хүргэж, цахим хэтэвч буюу төлбөрийн карт, гар утаснаас гадна цахим мөнгө ашиглан төлбөр тооцоо хийх боломжуудаа сурталчилж байна. Үүний зэрэгцээ цахим гүйлгээний шимтгэлийг тодорхой хугацаанд бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлбэл иргэд цахим төлбөрийн системийг түлхүү ашиглах боломж бүрдэж, халдвар бэлэн мөнгөөр дамжих эрсдэл буурах боломжтой юм.

 

 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04