Туршилтын хувилбар

Оросын хакерууд допингийн эсрэг агентлагуудыг онилж байна.

Огноо: 2019-11-05 11:23:32

Майкрософт компаниас хийсэн мэдэгдэлд: Дэлхий олон улсад үйл ажиллагаа явуулж буй допингийн эсрэг төвүүд болон спортын байгууллагууд руу чиглэсэн Оросын засгийн газрын дэмжлэгтэй хакерын бүлэглэлүүдийн өндөр хэмжээний кибер халдлагын шинэ давалгаа үүссэн талаар дурьджээ.

Энэхүү халдлагуудыг Оросын “Fancy Bear” ба “APT28” гэж олонд танигдсан “Стронцум” хакерын бүлэглэлээс зохион байгуулсан бөгөөд энэхүү халдлага нь ирэх 2020 онд Токио хотод болох зуны олимптой холбоотой гэж үзэж байна.

2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа APT28, Sofacy, X-agent, Sednit, Sandworm, Lomb Storm, Fancy Bear гэх нэрээр танигдсан хакерын бүлэглэлийг Оросын цэргийн тагнуулын байгууллага ”ГРУ”-тай холбоотой бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн болон Украины улсын хэд хэдэн мужуудад “blackout” болсон зэрэг томоохон кибер гэмт хэргүүдтэй холбоотой гэж үздэг.

Кибер халдлагууд 9-р сарын 16-наас буюу Дэлхийн Допингийн эсрэг агентлаг (WADA) Оросын допингийн эсрэг лабораторийн мэдээллийн санд зөрчил илрүүлж Оросын тамирчдыг Токио-2020 зуны олимпд оролцуулахгүй байж болзошгүй байдал үүссэний дараа эхэлсэн байна.

Майкрософтийн Аюулгүй байдлын төв: Fancy Bear хакер бүлэглэл нь гурван тивийн арван зургаан үндэсний болон олон улсын спорт ба допингийн эсрэг байгууллагууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулсан гэж мэдэгдсэн боловч тэдний хувийн мэдээллийг ил болгоогүй юм.

Эдгээр  халдлагын зарим нь амжилттай болсон гэж мэдээлсэн бөгөөд тус компаниас халдлагад өртсөн байгууллагуудад мэдэгдэж, заримтай нь аюулгүй байдлыг хангах зорилгоор хамтран ажилласан бөгөөд Fancy Bear нь фишинг, нууц үг цацах, интернетэд холбогдсон төхөөрөмжийн цоорхой, нээлттэй эх үүсвэрийн болон хортой програмыг ашиглан  тусгайлан бэлдсэн халдлагыг үйлдэж байна гэжээ.

Эх сурвалж: 2019.10.29. The Haker News.com 

Холбоосууд