Туршилтын хувилбар

Бидний тухай

Огноо: 2019-04-04 08:32:21

Түүхэн замнал

Монгол Улсын төр, засгаас харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх нь улс орны аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэдгийг онцгойлон анхаарч 1922 оноос эхлэн Дотоодыг хамгаалах газрын бүтцэд шуудан, телефон, радио, щифр холбооны нэгжийг байгуулж ирсэн нь Төрийн холбооны эх суурь болсон түүхтэй.

Техник технологи хурдтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд мэдээллийн аюулгүй байдал хурцаар тавигдаж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 11.1.6, Харилцаа холбооны тухай хуулийн 20.3-т заасныг үндэслэн Төрийн байгууллагуудыг кибер халдлагаас хамгаалах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Төрийн холбооны газрыг Кибер аюулгүй байдлын газар, Мэдээллийн аюулгүй байдлын газар болгон өөрчлөн зохион байгуулан ажиллаж байна.

Үйл ажиллагаа

МАБГ нь Төрийн мэдээлэл, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд:

  • Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээн дахь кибер халдлага, аюул заналыг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх
  • Кибер аюулгүй байдлын талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах Төрийн байгууллагуудад кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой эрсдлийн үнэлгээ хийх
  • Кибер аюулгүй байдлын талаар сургалт сурталчилгаа зохион байгуулах
  • Төрийн байгууллагуудын нэгдсэн, төрийн тусгай холбооны болон ТЕГ-ын нууцлалтай холбооны сүлжээг зохион байгуулах, тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, шинэчлэлтийг хариуцах
  • Төрийн болон төрийн захиргааны байгууллагуудын хооронд төрийн нууц мэдээ, мэдээлэл дамжуулах, солилцох үеийн нууцлал аюулгүй байдлыг хангах гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Холбоосууд