Туршилтын хувилбар

Албаны цахим шуудангийн цоорхойн хор уршиг

Албаны цахим шуудангийн цоорхой үүсгэх /Business e-mail compromise/ гэдэг нь албаны цахим шуудан руу халдагч нэвтэрч, тус хаягын эзэмшигчийн өмнөөс тухайн байгууллага болон харилцагч байгууллага, үйлчилүүлэгчийг залилах замаар мөнгө санхүүгийн хохирол учруулах, эмзэг мэдээллийг олж авах арга ажиллагаа гэж тайлбарлагддаг. Мөн энэ халдлагыг “Man in the Middle /MiTM/”төрлийн халдлагын шинж чанартай ижил төстэй тул “Man in the Email”гэж нэрлэх тохиолдол ч байдаг.  Дэлгэрэнгүй...

Шуудангийн хаяг бичих заавар, зөвлөмж

Шуудангийн хаягийн хэрхэн зөв бичих вэ? Шуудангийн хаяглалтын стандарт /MNS ISO 11180:2001/ Шуудангийн хаягжилт нь дараахь бүтэцтэй байна. -Хүлээн авагч буюу явуулагчийн нэр -Албан газар, албан тушаал (Албан газрын хаягаар явуулах бол) - Хаягийн бүсийн нэр,  гудамжны нэр, хорооны болон барилга байшингийн дугаар - Хотын нэр бүсчлэлийн код (www.zipcode.mn) -Улсын нэр Дэлгэрэнгүй...

Бүсчлэлийн код буюу zip code гэж юу вэ?

Бүсчлэлийн кодыг Монгол улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн хэсэг (бүс)-ийн байршлын тухай мэдээллийг агуулж, тэдгээрийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулалт хийх, давхардуулан оноогдохгүйгэээр, оноох нөөц бүхий 5 оронтой тоогоор илэрхийлдэг. Дэлгэрэнгүй...

Арр Store-с 14 төрлийн вирус илрүүлжээ

“Wandera” компанийн кибер аюулгүй байдлын асуудал хариуцсан шинжээчид Apple програмын дэлгүүрээс ээлжит нэгэн асуудлыг илрүүлжээ. Энэ нь Арр Store-ийн 14 програм нь Android төхөөрөмжид зориулагдсан сонгодог тоглоомуудыг устгадаг хортой програм хангамж болох “Golduck”-тай холбоотой байжээ. Дэлгэрэнгүй...

“Bluekeep” буюу “CVE-2019-0708” дугаартай эмзэг байдал

2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагаас “Microsoft” компаний “Windows” үйлдлийн системийн аюулгүй байдлын “CVE-2019-0708”дугаартай “Bluekeep” цоорхойг яаралтай нөхөж, үйлдлийн системийн шинэчлэлтийг хийх талаар анхааруулга гаргажээ. Ингэж анхааруулга гаргах болсон шалтгаан нь “Microsoft” компаний энэ эмзэг байдлыг “wormable” буюу өт хэлбэрийн хортой кодод өртөх өндөр магадлалтай гэж зарласан. Одоогоор уг эмзэг байдалд “Windows 7”, “Windows XP”, “Windows Server 2003”, “Windows Server 2008” үйлдлийн системүүд өртөх эрсдэлтэй байна.  Дэлгэрэнгүй...

Холбоосууд