2024-03-28 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
Зүйлсийн интернэт буюу IoT
Огноо: 2021 оны 05 сарын 05
Өнөө үед Зүйлсийн интернэт буюу Internet of Things /IoT/-ийг төрөл бүрийн салбарт үр дүнтэйгээр ашиглаж, хэрэглэгчид хүрэх үйлчилгээг сайжруулах, шийдвэр гаргах хугацааг хурдасгах, бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор нэвтрүүлж байна. 

Анх 1999 оноос утасгүй технологи, микроэлектро механик систем, интернэтийн нэгдмэл байдлаас IoT-ийн хөгжил эхэлсэн гэж үздэг ч энэ тухай ойлголт нь 2010 оны дунд үеэс БНХАУ-ын Засгийн газар таван жилийн төлөвлөгөөндөө IoT-ийг стратегийн тэргүүлэх чиглэл болгоно гэж мэдэгдэх хүртэл жинхэнэ утгаараа хэрэгжиж чадаагүй юм.
 
IoT ажиллагааны зарчим
Зүйлсийн интернэт буюу IoT гэдэг нь объектуудыг хооронд нь холбож, өгөгдөл дамжуулах чадвартай сүлжээ юм. Өөрөөр хэлбэл автоматжуулсан систем, физик төхөөрөмж, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн IP хаягийг ашиглан мэдээлэл солилцож, дүн шинжилгээ хийдэг. Үүнийг ихэнхдээ хүний оролцоогүйгээр гүйцэтгэх боловч тохиргоо хийх, зааварчилгаа өгөх зэргээр хүмүүс төхөөрөмжтэй харьцах шаардлага гардаг. 

IoT систем нь процессор, мэдрэгч, харилцаа холбооны хэрэгслүүдийн нэгдэл бүхий ухаалаг төхөөрөмжүүдээс бүрддэг бөгөөд хиймэл оюун ухаан ашиглан мэдээлэл цуглуулах процессыг илүү хялбар, уян хатан болгодог байна. 

IoT салбар бүрт
IoT нь хүмүүст илүү ухаалаг ажиллаж, амьдрах, энгийн хэрэгцээг автоматжуулах ухаалаг төхөөрөмжүүдээр амьдралаа бүрэн хянах боломжийг олгохоос гадна байгууллагуудын үйл явцыг автоматжуулж, хөдөлмөрийн зардлыг бууруулах боломжийг олгодог. 

IoT төхөөрөмжүүд үйлдвэрлэл, тээвэр, нийтийн үйлчилгээний байгууллагуудад хамгийн ихээр ашиглагддаг ба хөдөө аж ахуй, дэд бүтэц, байр байшингийн автоматжуулалтын салбарт өргөнөөр ашиглагдаж эхлээд байна.

Хөдөө аж ахуйн салбарт IoT нь тариалангийн техник, усжуулалтын системийг автоматжуулахад чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна хур тунадас, чийгшил, температур, хөрсний агууламж, бусад хүчин зүйлийн талаарх мэдээллийг цуглуулах, хянах боломжтой.

Онц чухал дэд бүтцийн үйл ажиллагаа, барилга байгууламж, бусад дэд бүтцийн өөрчлөлт, үйл явцыг хянахад IoT-ийг ашиглаж болно. Энэ нь зардал, цаг хугацаа, цаас хэмнэх, ажлын урсгалын өөрчлөлтийг хянах гэх мэт ашиг тусыг авчирдаг.

Гэрийн автоматжуулалтын бизнес нь IoT-ийг ашиглан барилгын цахилгаан эрчим хүчний системийг хянах, удирдахад ашиглаж болно. Улмаар ухаалаг хот бий болж, ухаалаг гудамжны гэрэл, ухаалаг тоолуур нь замын хөдөлгөөнийг хөнгөвчлөх, эрчим хүч хэмнэх, хүрээлэн буй орчныг хянах, шийдвэрлэх, ариун цэврийн байгууламжийг сайжруулах, хог хаягдлыг багасгах давуу талтай.

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах хугацааг түргэсгэх, оновчтой маршрут гаргаж өгөх эсвэл амь насанд аюул учруулж болзошгүй байршлыг анхааруулах, барилгын ажилчид, гал сөнөөгчдийн амин чухал шинж тэмдгүүдийг хянах зэргээр IoT-ийг ашиглаж байна.

Эрүүл мэндийн салбарт IoT нь олон боломжийг олгох бөгөөд өгөгдлийн дүн шинжилгээг ашиглан өвчтөнүүдийг биеийн байдлыг илүү нарийвчлан хянах боломжтой байдаг. 

IoT сул тал
  • Холбогдсон төхөөрөмжүүдийн тоо ихсэж, төхөөрөмж хооронд их хэмжээний мэдээлэл дамжих тусам хакер нууц мэдээллийг олзлох магадлал нэмэгддэг.
  • Аж ахуйн нэгжүүд олон тооны IoT төхөөрөмжүүдтэй болсноор өгөгдлийг цуглуулах, удирдахад бэрхшээл үүсч болох юм.
  • Хэрэв системд алдаа, доголдол гарвал бол холбогдсон төхөөрөмж бүрт нөлөөлөх магадлалтай.
  • IoT-тэй нийцэх олон улсын стандарт байхгүй тул төрөл бүрийн үйлдвэрлэгчдийн төхөөрөмжүүд хоорондоо холбогдоход асуудал үүсч байдаг.


IoT аюулгүй байдал
IoT нь олон зуун төхөөрөмжийг интернэтэд холбодог тул үүнийг дагаад олон мянган өгөгдлийн аюулгүй байдлыг хангах шаардлага тулгарч байна.

Үйлдвэрлэгчид болон хэрэглэгчид IoT төхөөрөмжөө тогтмол шинэчилдэггүй нь кибер гэмт хэрэгтнүүд, хакеруудад боломж олгож байдаг. IoT төхөөрөмжүүд хоорондоо нягт холбоотой тул хакерууд зөвхөн нэг эмзэг байдлыг олж илрүүлснээр бүх өгөгдлийг олзлох, хянаж удирдах, цаашид ашиглах боломжгүй болгох эрсдэлтэй юм. Мөн түүнчлэн хэрэглэгчид IoT төхөөрөмжүүд дээрээ өөрийн нэр, нас, хаяг, утасны дугаар, нийгмийн сүлжээний хаягаа оруулдаг том эрсдэл үүсгэдэг байна.

Хамгийн том IoT халдлагуудын нэг бол 2016 онд домэйн нэрийн үйлчилгээ үзүүлэгч Dyn компанид Mirai хортой код нэвтэрч үйлчилгээ бусниулах (DdoS) халдлага үйлдсэнээр олон вэбсайтыг удаан хугацаагаар унтрааж чадсан. Халдлага үйлдэгчид хамгаалалт муутай IoT төхөөрөмжүүдийг ашиглан сүлжээнд нэвтрэх эрх олж авсан байдаг.

Хакерууд, кибер гэмт хэрэгтнүүд нь интернэтийн цорын ганц аюул занал биш бөгөөд IoT төхөөрөмж үйлдвэрлэдэг, түгээдэг компаниуд эдгээр төхөөрөмжийг ашиглан хэрэглэгчийн хувийн мэдээллийг олзлох магадлалтай. Улмаар хувийн мэдээлэл задрахаас гадна цахилгаан, тээвэр, санхүүгийн үйлчилгээ зэрэг онц чухал дэд бүтцийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдалд эрсдэл дагуулдаг.

Эдгээр бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд олон тооны үйлдвэрлэгчид шинэ арга барил бүхий IoT аюулгүй байдлын бүтээгдэхүүнийг хөгжүүлж байна. 
  • Armis Inc – Armis компанийн IoT аюулгүй байдлын платформ нь холбогдсон сүлжээ болон төхөөрөмжүүдээ бүрэн хянаж, халдлага гарахаас урьтаж зогсоож чаддаг.
  • Centri Technology - Centri компани нь IoT програм хангамжийн платформ нь хөгжүүлэгчдэд зориулсан стандартад суурилсан аюулгүй байдлын хэрэгслээр дамжуулан хүчтэй шифрлэлт, уян хатан алгоритмуудыг системийн төгсгөлийн цэгүүдэд хялбархан ашиглах боломжийг олгодог. 
  • Fortinet Inc – Fortinet компанийн аюулгүй байдлын шийдэл нь бодит цагийн үйлчилгээг системийн бүх цэгүүдэд хүргэдэг бөгөөд шаардлагатай үед тохирох функцийг бодит цаг хугацаанд нь идэвхжүүлж, цаг тухайд нь арга хэмжээ авдаг байна.  
  • SonicWall Inc - SonicWall компани нь галт ханыг ашиглах нь IoT дэд сүлжээг халдлагаас хамгаалах, аюулыг илрүүлэхэд өндөр үр дүнтэй гэж үздэг. 
  • Vdoo Security - Vdoo компани нь хиймэл оюун ухаан ашиглан IoT төхөөрөмжүүдийн аюулгүй байдлын асуудлыг илрүүлж, засварладаг. Vdoo-ийн аюулгүй байдлын платформ нь IoT системүүд халдлагад өртөх үед machine learning ашиглах замаар сургаж, бэлэн байдлыг хангадаг байна. 

IoT буюу Зүйлсийн интернэтийн аюулгүй байдал нь дижитал технологи өргөжихийн хэрээр улам бүр төвөгтэй болж байна. Сүлжээнд хэдэн мянган төгсгөлийн цэгүүд холбогдоход тэр бүгдийн аюулгүй байдлыг бүрэн хангах боломжгүй тул доголдол гарсан үед нөхөн сэргээх төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтмол авч байх нь чухал юм. 

 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04