2024-03-29 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
Европын холбооны хориг арга хэмжээ
Огноо: 2020 оны 09 сарын 02
Сүүлийн жилүүдэд Европын холбоо нь Европын аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс кибер аюул заналын эсрэг хариу арга хэмжээ авах чадвараа нэмэгдүүлж байгаа ба кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, хязгаарлалтын арга хэмжээ авах эрхзүйн орчин 2019 оны 5-р сард батлагдаж саяхан шинэчлэгдсэн билээ.

Энэ оны 7-р сарын 30-ны өдөр Европын холбоо нь зургаан хүн, гурван аж ахуйн нэгжид кибер халдлагатай холбогдуулан хязгаарлалтын арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Үүнд БНХАУ-ын хоёр иргэн, ОХУ-ын дөрвөн иргэн болон ОХУ-ын цэргийн тагнуулын байгууллага, Хойд Солонгосын компани, БНХАУ-ын аж ахуйн нэгж багтсан ба аялал жуулчлалын хориг, хөрөнгө мөнгийг битүүмжлэх зэрэг арга хэмжээ авчээ. 

Европын холбооноос нээлттэй, тогтвортой, энх тайван, аюулгүй кибер орон зайг баримталж, энэ чиглэлийн дэг журмыг сурталчлан таниулахын тулд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байгааг илэрхийлэв. 

Ингэснээр Европын холбоо анх удаа кибер халдлагад үндэслэн хориг арга хэмжээ авсан тохиолдол болж байгаа бөгөөд энэ нь дэлхий нийтээр кибер аюулгүй байдлыг чухалчлан авч үзэж эхэлснийг харуулж байна. 
 
 
Эх сурвалж: https://www.consilium.europa.eu/

 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04