2024-04-20 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
Bluetooth холболтоо унтрааж хэвшье
Огноо: 2020 оны 06 сарын 10
CERT-In буюу Энэтхэг улсын Кибер онцгой байдлын байгууллагын мэдээлснээр Bluetooth холболтоо нээлттэй байлгаснаар халдлагад өртөх эрсдэл бүхий эмзэг байдал илэрсэн байна.

Халдагч этгээд нь  тухайн төхөөрөмжтэй Bluetooth-ээр урьд  нь холбогдсон төхөөрөмжийн хаягийг хуулбарлан, холбогдох түлхүүр үгийг мэдэхгүй ч баталгаажуулалтын хэсгийг давж, гар утас, зөөврийн компьютерын мэдээлэлд халдах боломжтой болно.

Энэ эмзэг байдал нь Bluetooth Basic Rate (BR)/ Enhanced Data Rate (EDR) –ийн 2020 оны I сард гарсан шинэ хувилбар болох 5.2 болон үүнээс өмнөх хувилбарыг дэмждэг бүх  Bluetooth төхөөрөмжүүдэд байгаа нь анхаарал татаж байна. Bluetooth BR / EDR Core Specification гэдэг нь бага чадлаар богино зайд шифрлэгдсэн холболт үүсгэх, өгөгдөл дамжуулах аргачлалын стандарт юм. 

Bluetooth-ын шинэ хувилбар гарч, хамгийн сүүлийн үеийн хувилбараар шинэчлэлт хийх хүртэл энэ төрлийн халдлагаас урьдчилан сэргийлэх үүднээс ашиглаагүй үедээ Bluetooth холболтоо унтрааж хэвшин, мэдээллийн аюулгүй байдлаа сайжруулцгаая.


Эх сурвалж:
https://timesofindia.indiatimes.com/
 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04