Коронавирусын тархалтын улмаас
Москва хотод Хятад улсаас очсон олон мянган хүмүүсийг хүчний байгууллага царай
таних технологи ашиглан хянаж байна.
Хятад улсаас очсон 2500 орчим зорчигчдыг
нисэх онгоцны буудал дээр үзлэг, шинжилгээ хийж, шинж тэмдэг илрээгүй байсан ч
хоёр долоо хоног гадагш гарахгүй байхыг анхааруулсан ба түүний биелэлтийг CCTV
камераар хянаж байгаа гэж хотын дарга Сергей Собянин өөрийн цахим хуудаснаа
бичжээ.
Тусгаарлагдсан иргэдийг царай
таних автоматжуулсан систем болон бусад технологийг ашиглан ажиглаж,
шаардлагатай үед хууль сахиулах байгууллага болон эмнэлгийн мэргэжилтнүүд хятадуудын
байрладаг зочид буудал, орон сууц, дотуур байранд шалгалт хийж байна.
ОХУ Хятадын 4200 км хил дагуух
ихэнх нэвтрэх цэгийг хааж, Хятад иргэдийг түр хугацаагаар нэвтрэхийг хориглосон
ба Москва хотын Шереметьево нисэх онгоцны буудалд зорчигчдын биеийн халууныг алсаас
хэмжих зорилгоор дулаан мэдрэгч төхөөрөмж ашиглаж байна.
Хотын удирдлагууд хорио цээрийг
зөрчсөн хүмүүст ямар шийтгэл оногдуулахыг тодорхойлоогүй байгаа ба одоогоор нийслэлд
халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй ч улсын хэмжээнд нийт долоон тохиолдол
бүртгэгдсний хоёр нь өнгөрсөн сард эдгэржээ.