2019.07.01. АНУ, securitylab.ru.
Сүүлийн жилүүдэд Apple, Google, Facebook зэрэг технологийн компаниуд нь өөрсдийн хэрэглэгчдийн аюулгүй байдал, нууц мэдээллийг хамгаалах үүднээс / end-to-end / шифрлэлтийг өргөнөөр ашиглаж байгаа нь олон улсын хууль сахиулах байгууллагуудаас гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүдийн мэдээллийг гаргаж авах боломжийг хааж байгаа бөгөөд терроризм, хар тамхи худалдаалах, бага насны хүүхдийн порнограф зэрэг гэмт хэргийг мөрдөхөд хүндрэл бэрхшээл учруулдаг байна.
Энэ асуудлаар оролцогч талууд хоёр талын байр суурьтай байна. Кибер аюулгүй байдал ба дэд бүтцийг хамгаалах агентлагийн мэргэжилтнүүд өгөгдлүүдийн ялангуяа онц чухал дэд бүтцэд шифрлэлт нь ач холбогдолтой гэж тайлбарлаж байгаа боловч олон улсын хууль сахиулах байгууллагуудаас / end-to-end / шифрлэлтээс болж гэмт хэрэгтнүүд, террористуудыг илрүүлэхэд байнгын хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгааг онцлон тэмдэглэжээ.
Англи улсын тусгай албаны ажилтнууд гуравдахь арга замыг санал болгож байгаа бөгөөд энэ нь End-to-end шифрлэлтэнд "ghost протокол" гэж нэрлэсэн арын хаалга буюу цоорхой гаргах санаа юм. Ингэснээр хууль сахиулах байгууллгууд уг цоорхойг ашиглан End-to-end шифрлэлтийг хялбархан тайлах боломжтой болно. Энэхүү саналыг технологийн компаниуд эрс эсэргүүцэж байгаа юм.
Судлаачдаас: Шифрлэлт нь хууль сахиулах үйл ажиллагаанд хүндрэл учруулдгыг үгүйсгээгүй боловч шифрлэлтийг хориглох нь интернетийн аюулгүй байдлыг бүхэлд нь алдагдуулж болзошгүй гэжээ. Мөн шифрлэлт гэдэг бол зүгээр дэвшилтэт математик бөгөөд математикийг хориглох нь санааг хориглохтой адил ба энэ бол явцгүй үйлдэл юм. Хэрэв АНУ-д нийтийн үйлчилгээнд End-to-end шифрлэлтээс татгалзвал хилийн гадна шифрлэлт ашигласан өөр аппууд хэдэн арваар гарч ирсээр байх болно гэж дүгнэж байна.