2019.4.01. Сингапур, tacc.ru.
Сингапур улсын засгийн газар төрийн албаны бүх цахим мэдээллийг хянаж шалгах, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий тусгай хороог байгуулжээ.Тус хороог Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд Тео Чи Хин удирдана.
Тусгай хорооны бүрэлдхүүнд Гадаад харилцааны сайд Вивиан Балакришнан, Мэдээлэл харилцааны сайд С.Исваран, Худалдаа аж үйлдвэрийн сайд Чань Чунь Син нар багтжээ.
Group-IB компаниас гаргасан илтгэлд: Сүүлийн хоёр жилд Сингапур улсад хакерууд төрийн албан хаагчид болон их дээд сургуулийн ажилтнуудын 50 мянга гаруй хувийн цахим шуудангийн нууц үг, 19 мянган банкны карт эзэмшигчдийн мэдээллийг хакердсан байна. Судалгаанаас үзэхэд хайрцгийг нь хакердсан хүмүүсийн дунд боловсролын яам, эрүүл мэндийн салбарт ажиллагсад, цагдаагийн албан хаагчид болон компьютерын аюулгүй байдлыг хангадаг төрийн агентлаг багтсан байна.
Уг илтгэлд банкны карт эзэмшигчдийн хулгайлагдсан хувийн мэдээллийн нийт хохирол 600 орчим мянган доллараар хэмжигдэж байна гэж тэмдэглэжээ. Тухайлбал, эзэмшигчийн нэр, картын дугаар, ашиглалтын хугацаа, картын гурван оронтой баталгаажуулах код зэрэг мэдээлэл хулгайлагдсан болно