2021-10-24 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
Google-ийн эсрэг хууль батлагджээ
Огноо: 2021 оны 09 сарын 10
Дэлхий даяар анх удаа аппликейшн худалдан авалтад Google болон Apple-ийн төлбөрийн хязгаарлалтаас урьдчилан сэргийлэхэд засгийн газар хөндлөнгөөс оролцсон явдал боллоо. БНСУ гар утсаар хийгддэг төлбөр тооцооны зах зээл дэх "Google-ийн эсрэг хууль"-ийг баталжээ. Энэ нь Харилцаа холбооны бизнесийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт бөгөөд 188 гишүүн оролцсоноос 180 нь дэмжсэн байна.

Ингэснээр хэрэглэгчдийг аппликейшн худалдан авахдаа өөрийн хүссэн сувгаар төлбөр тооцоо хийх боломж олгох  бөгөөд Google, Apple зэрэг аппликейшн худалдаачид төлбөрийн зарим хэлбэрийг албадан гаргах, гар утасны контентийг хянан шалгах, аппликейшныг зах зээлээс шударга бусаар устгахаас сэргийлжээ. Уг арга хэмжээг өнгөрсөн жил санал болгосон ч Apple болон Google -ийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм.

“Apple” болон “Google” аль аль нь өөрсдийн платформоор хийгдсэн худалдан авалт бүрээс 30 орчим хувийн хураамж авдаг бөгөөд бусад сувгаар төлбөр тооцоо хийхийг хориглодог нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах, залилангаас сэргийлэх зорилготой гэж мэдэгджээ. 

Энэхүү хууль нь БНСУ болон АНУ-ын хооронд худалдааны хурцадмал байдал үүсгэхгүй гэж таамаглаж байгаа боловч Biden-ий засаг захиргаа ийм боломжийн талаар санаа зовж байгаагаа илэрхийлсэн гэж Азийн интернэт эвслийн захирал мэдэгдсэн байна.

БНСУ-ын мэдээллийн технологийн компаниудыг төлөөлж ажилладаг ашгийн бус байгууллага болох Интернет корпорациудын холбоо мөн парламентын шийдвэрийг сайшааж байна. Үүнийг дагаад Австрали улсын Өрсөлдөөн ба Хэрэглэгчийн Комисс (ACCC) мөн Apple, Google, WeChat-ийн дижитал төлбөрийн системийн зохицуулалтыг хэлэлцэж байгаа гэж хэвлэлүүд мэдээлж байна.
“Google Play нь төлбөрийн системээс илүү үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үйлчилгээний төлбөр нь аппликейшнийг үнэгүй байршуулж, хөгжүүлэгчдэд болон олон тэрбум хэрэглэгчдэд хандах хэрэгсэл, дэлхийн платформыг өгдөг.” гэж Google-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Харин Apple компани мэдэгдэлдээ "Үүний үр дүнд App Store худалдан авалт хийх хэрэглэгчдийн итгэл буурна гэж бид үзэж байна. Солонгос улсад бүртгэлтэй 482,000 гаруй хөгжүүлэгчид Apple-ээс өнөөг хүртэл 8.55 их наяд гаруй вонийн орлого олсон байдаг.” гэжээ.

"Энэхүү түүхэн үйл ажиллагаа, БНСУ-ын хууль тогтоогчдын зоригтой манлайлал нь аппликейшний экосистемийг шударгаар ашиглахын төлөөх тэмцлийн чухал алхам боллоо. Чуулганаар баталсан хууль тогтоомж нь  Солонгост аппликейшний худалдан авалтыг зогсоох бөгөөд инновацийг зөвшөөрөх болно. Хэрэглэгчдийн сонголт, өрсөлдөөн энэ зах зээлд цэцэглэн хөгжих болно." гэж алдарт Tinder программыг эзэмшдэг Match Group (MTCH.O) компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ дурджээ.


Эх сурвалж: 
www.reuters.com
www.nytimes.com
www.ft.com
techcrunch.com

 
Мэдээ
 
Шинэ Мэдээ
FIN7 халдлагын бүлэглэл FIN7 халдлагын бүлэглэл
2021-10-22
Google-ийн анхааруулга Google-ийн анхааруулга
2021-10-22
Google-ийн эсрэг хууль батлагджээ Google-ийн эсрэг хууль батлагджээ
2021-09-10
Цахим засаглалын хөгжлийн индекс 2020 Цахим засаглалын хөгжлийн индекс 2020
2021-09-10
Google Docs ба фишинг халдлага Google Docs ба фишинг халдлага
2021-06-24
DarkSide өгөгдөл барьцаалах бүлэглэл DarkSide өгөгдөл барьцаалах бүлэглэл
2021-05-20
Телеграмаар дамжих Телеграмаар дамжих "ToxicEye" хортой код
2021-05-07
Зүйлсийн интернэт буюу IoT Зүйлсийн интернэт буюу IoT
2021-05-05
CVE-2021-28310: A broken window CVE-2021-28310: A broken window
2021-05-05
Adrozek хортой код Adrozek хортой код
2020-12-28
Эрүүл мэндийн байгууллагууд цахим халдлагад өртсөөр байна Эрүүл мэндийн байгууллагууд цахим халдлагад өртсөөр байна
2020-12-17
Ghimob хортой код Ghimob хортой код
2020-12-01
Цар тахал ба кибер аюулгүй байдал Цар тахал ба кибер аюулгүй байдал
2020-12-01
Коронавирусын эсрэг вакцин үйлдвэрлэгч  халдлагад өртжээ Коронавирусын эсрэг вакцин үйлдвэрлэгч халдлагад өртжээ
2020-11-06
Windows Zerologon эмзэг байдал Windows Zerologon эмзэг байдал
2020-10-02