2021-10-24 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
Цахим засаглалын хөгжлийн индекс 2020
Огноо: 2021 оны 09 сарын 10
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан хэлтсээс хоёр жил тутамд цахим засаглалын судалгааг гаргадаг. Энэ нь НҮБ-ын гишүүн улсуудын цахим засаглалын төлөв байдлыг үнэлдэг дэлхийн цорын ганц тайлан бөгөөд шийдвэр гаргагчдад цахим засаглалын хүчин чадал, бэрхшээлийг тодорхойлох, засгийн газрын бодлого, стратегид чиглүүлэх хэрэгсэл болдог. Цахим засаглалын хөгжлийн индекс (EGDI) нь цахим засгийн хөгжлийг үндэсний түвшинд үнэлдэг бөгөөд онлайн үйлчилгээний индекс, харилцаа холбооны дэд бүтцийн индекс, хүний ​​капиталын индекс гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгт суурилдаг.

НҮБ-ын мэдээлснээр цахим засаглал нь Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангах гол хүчин зүйл юм. Төрийн үйлчилгээ нь хүн бүрт хүртээмжтэй байх ёстой бөгөөд үүнийг хангахын тулд засгийн газар шинэ технологийг ашиглах ёстой. Дэд бүтэц хангалтгүй, орлого багатай орнууд хоцорч, эмзэг бүлгийн иргэдэд хүрч үйлчилж чадахгүй, шинэ дижитал хуваагдал үүсэх эрсдэл бий. Хөрөнгө оруулалт, хөгжүүлэлт хийж байгаа хэдий ч олон улс харилцаа холбоо муу, өртөг өндөр, шаардлагатай ур чадваргүйгээс мэдээлэл технологийн үр шимийг хүртэж чадахгүй хэвээр байна. Эдгээр хүчин зүйлс нь технологийн дэвшлийн хурд эрчимжихийн хэрээр Африк зэрэг EGDI-ийн зэрэглэл багатай бүс нутагт цахим засгийн газрын цаашдын хөгжилд сөргөөр нөлөөлдөг.

Сүүлийн жилүүдэд төрийн онлайн үйлчилгээнүүд улам бүр түгээмэл болж байгаа ба 2018 онд 139 орон иргэддээ орлогын албан татвараа үндэсний вэбсайтаар дамжуулан илгээх боломжийг олгожээ. Ихэнх улс орнууд боловсрол, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал гэх мэт өргөн хүрээний салбарын маягтуудад хандах, шинэчлэлт авах, архивын мэдээлэл авах боломжийг иргэдэд олгодог. 

2020 оны цахим засаглалын хөгжлийн индексийг Дани улс 0.9758 гэсэн үнэлгээтэйгээр тэргүүлсэн байна. Харин Азийн бүс нутагт тэргүүлэгч БНСУ энэхүү жагсаалтад удаалж байгаа бол гуравдугаарт бичигдэж буй Эстони улс Төрийн үйлчилгээний 99 хувийг цахимжуулаад байгаа юм. Ингэснээр улсын зардлаас дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хоёр хувьтай тэнцэхүйц хэмжээний төсвийг хэмнэж байгаа бөгөөд энэ нь тус улсын NATO-д зарцуулах төсөвтэй дүйх дүн аж. 

Эстони улс иргэний үнэмлэхийг шинэчлэхдээ огт бүртгэл, захиалга хийхгүйгээр зургаан сарын өмнө мэдэгдэж, паспорт илгээдэг. Энэ нь "Нэг удаагийн дүрэм" буюу иргэнээс өмнө авсан мэдээллийг давтаж авахгүй байх зарчим баримталсан нэг жишээ болжээ. Мөн дэлхийд анх удаа өөрийн биеэр очих шаардлагагүй цахим иргэншил олгох ажлыг эхлүүлжээ. Одоогоор дэлхийн 170 орчим улсын 54 мянга хүртэлх иргэн цахим иргэншил авах хүсэлт гаргасан байна. Ингэснээр тус улсад бизнес эрхлэх, цахим үйлчилгээ авах эрхүүд нээгдэх юм. Түүнчлэн эстоничуудын 44 хувь нь цахимаар санал өгөх систем ашиглан сонгуульд оролцож байна. 

Монгол Улсын хувьд 92 дугаар байранд бичигдсэн бөгөөд 2018 оны тайланд мөн 92-т жагсаж байжээ. Манай улс Төрийн 56 байгууллагын 539 үйлчилгээг цахимжуулсныг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар мэдээлсэн. Үүнээс гадаад паспорт болон иргэний үнэмлэхтэй холбоотой хүсэлт хамгийн их байдгийг тус агентлаг онцолж байна. 


Эх сурвалж: 
www.bloombergtv.mn 
https://www.statista.com/
https://www.un-ilibrary.org/ 
 
Мэдээ
 
Шинэ Мэдээ
FIN7 халдлагын бүлэглэл FIN7 халдлагын бүлэглэл
2021-10-22
Google-ийн анхааруулга Google-ийн анхааруулга
2021-10-22
Google-ийн эсрэг хууль батлагджээ Google-ийн эсрэг хууль батлагджээ
2021-09-10
Цахим засаглалын хөгжлийн индекс 2020 Цахим засаглалын хөгжлийн индекс 2020
2021-09-10
Google Docs ба фишинг халдлага Google Docs ба фишинг халдлага
2021-06-24
DarkSide өгөгдөл барьцаалах бүлэглэл DarkSide өгөгдөл барьцаалах бүлэглэл
2021-05-20
Телеграмаар дамжих Телеграмаар дамжих "ToxicEye" хортой код
2021-05-07
Зүйлсийн интернэт буюу IoT Зүйлсийн интернэт буюу IoT
2021-05-05
CVE-2021-28310: A broken window CVE-2021-28310: A broken window
2021-05-05
Adrozek хортой код Adrozek хортой код
2020-12-28
Эрүүл мэндийн байгууллагууд цахим халдлагад өртсөөр байна Эрүүл мэндийн байгууллагууд цахим халдлагад өртсөөр байна
2020-12-17
Ghimob хортой код Ghimob хортой код
2020-12-01
Цар тахал ба кибер аюулгүй байдал Цар тахал ба кибер аюулгүй байдал
2020-12-01
Коронавирусын эсрэг вакцин үйлдвэрлэгч  халдлагад өртжээ Коронавирусын эсрэг вакцин үйлдвэрлэгч халдлагад өртжээ
2020-11-06
Windows Zerologon эмзэг байдал Windows Zerologon эмзэг байдал
2020-10-02