2021-04-20 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
Эрүүл мэндийн байгууллагууд цахим халдлагад өртсөөр байна
Огноо: 2020 оны 12 сарын 17
АНУ-ын Флорида, Жоржиа, Нью-Йорк мужуудын эрүүл мэндийн ажилчдын мэдэгдсэнээр эмнэлгийн сервер, сүлжээ цахим халдлагад өртөж, нууцлалын зэрэгтэй өвчтөнүүдийн эрүүл мэндийн мэдээлэл нийтэд задарсан байж болзошгүй байна. 

Флорида Кийс эмнэлэг 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ransomware халдлагад өртсөн талаар 11 дүгээр сарын 6-ны өдөр өвчтөнүүдэд анхааруулсан бөгөөд цахим халдлагын үеэр өвчтөнүүдийн хувийн болон эрүүл мэндийн мэдээлэл, төлбөр тооцоо, банкны мэдээлэл, жолооны үнэмлэх болон нийгмийн даатгалын дугаар,  гарын үсэг зэрэг мэдээлэл алдагдсан байна.

Харин өнгөрсөн 9 сард Нью-Йорк мужийн Катона хотод байршилтай Фор Виндс эмнэлгийн систем, сүлжээ 14 хоног хаагдсан бөгөөд эмнэлгийн ажилтнууд халдлагын цар хүрээ, үр нөлөөг тодорхойлох зорилгоор нэмэлтээр аюулгүй байдлын мэргэжилтнүүд хамруулснаар, халдлага үйлдэгч 1983 оноос өнөөг хүртэлх өвчтөнүүдийн шифрлэгдсэн мэдээлэл рүү нэвтэрсэн байж болзошгүйг олж тогтоожээ. Фор Виндс эмнэлэг одоогоор хэдэн өвчтөний мэдээлэл алдагдсан байгааг тогтоогоогүй байна. 

Жоржиа мужийн Суваний хотод байрладаг Галстан ба Вард Фамили шүдний эмнэлэгт дуудлага ирсэн бөгөөд сервер компьютер руу вирус халдаасан гээд утсаа тасалжээ. 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зарим файлыг хулгайлж, дарк вэб хуудаснаа байрлуулсан болохыг мэргэжилтнүүд олж тогтоосон байна. Эдгээр алдагдсан файлууд дотор өвчтөнүүдийн тухай мэдээлэл ороогүй байсан хэдий ч тухайн цахим халдлагын талаар нийтэд мэдэгдэж маш болгоомжтой байхыг анхааруулжээ. 

Эх сурвалж: https://www.infosecurity-magazine.com/



 
Мэдээ
 
Шинэ Мэдээ
Adrozek хортой код Adrozek хортой код
2020-12-28
Эрүүл мэндийн байгууллагууд цахим халдлагад өртсөөр байна Эрүүл мэндийн байгууллагууд цахим халдлагад өртсөөр байна
2020-12-17
Ghimob хортой код Ghimob хортой код
2020-12-01
Цар тахал ба кибер аюулгүй байдал Цар тахал ба кибер аюулгүй байдал
2020-12-01
Коронавирусын эсрэг вакцин үйлдвэрлэгч  халдлагад өртжээ Коронавирусын эсрэг вакцин үйлдвэрлэгч халдлагад өртжээ
2020-11-06
Windows Zerologon эмзэг байдал Windows Zerologon эмзэг байдал
2020-10-02
Царай таних хиймэл оюун ухаан Царай таних хиймэл оюун ухаан
2020-09-18
Европын холбооны хориг арга хэмжээ Европын холбооны хориг арга хэмжээ
2020-09-02
TeamViewer-ээ шинэчилье TeamViewer-ээ шинэчилье
2020-08-31
eSIM гэж юу вэ? eSIM гэж юу вэ?
2020-07-21
Windows үйлдлийн системийн шинэчлэлт Windows үйлдлийн системийн шинэчлэлт
2020-07-09
“Apple”-д хортой кодын хамгаалалт хэрэгтэй “Apple”-д хортой кодын хамгаалалт хэрэгтэй
2020-07-09
“BIOS” халдлага илрүүлэх программ “BIOS” халдлага илрүүлэх программ
2020-06-19
Samsung-ийн утсаа update хийгээрэй Samsung-ийн утсаа update хийгээрэй
2020-06-19
BigData VS Covid-19 BigData VS Covid-19
2020-06-19