2024-04-20 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
“Apple”-д хортой кодын хамгаалалт хэрэгтэй
Огноо: 2020 оны 07 сарын 09
Apple компанийн хөгжүүлсэн үйлдлийн систем хортой кодоор халдварладаггүй тул түүнээс хамгаалах программ хангамж суулгах шаардлагагүй гэж олон хүмүүс үздэг. Энэ тогтсон ойлголт нь цахим аюулгүй байдлын хувьд буруу бөгөөд “macOS” үйлдлийн системүүдэд “Windows” үйлдлийн системийн нэгэн адил хортой кодын хамгаалалт хэрэгтэй болжээ. 

Өнгөрөгч 7 хоногт “ThiefQuest” нэртэй нэгэн шинэ төрлийн хортой код P2P үйлчилгээгээр дамжин тархдаг хууль бус программ хангамжуудаас илэрч эхэлсэн. Энэ хортой код нь бусад хортой кодын адил гарын даралт цуглуулах, удирдлага хяналтын сервертэй холбогдох, мэдээлэл дамжуулах гэх мэт тагнан турших функцүүдтэй бөгөөд “macOS” төрлийн үйлдлийн системүүд нь гол хохирогч болоод байна. Одоогоор p2p үйлчилгээ үзүүлэгч “Torrent” цахим хуудсуудаас “Little Snitch”, “Mixed in Key”, “Ableton” зэрэг программ хангамжуудаас уг хортой код илэрсэн байна.

Мөн түүнчлэн тухайн компьютероос сертификатын файлууд, бичиг баримт, текст файл, эх код, цахим мөнгөний хэтэвчнээс цахим мөнгө олзлох чадвартай гэж мэдээлэл технологийн тэргүүлэх байгууллага болох “Bleeping Computer”-оос анхааруулсаар байгаа бөгөөд үүнээс гадна уг хортой код нь “ransomware” шинж чанартай боловч, ямар нэгэн эргээд холбоо тогтоох хаяг, мэдээлэл, тайлах түлхүүр зэргийг үлдээдэггүй тул “wiper” шинж чанартай гэх нь илүү тохиромжтой. 

Аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн анхааруулж байгаагаар хэрэв хэрэглэгч ямар нэгэн хууль бус, эзэмших эрхгүй программ хангамж татан авч суулгаагүй бол энэ хортой кодоор халдварлах магадлал тун бага ажээ. Хууль бус программ хангамжийг суулгахын тулд хэрэглэгч нь “macOS” үйлдлийн системээс сануулж буй олон анхааруулгыг унтрааж, аюулгүй байдлын горимуудыг идэвхгүй болгох шаардлагатай байдаг. 

Энэ хортой код нь “macOS” үйлдлийн систем хортой кодын халдварт өртдөггүй гэсэн тогтсон ойлголтыг эвдэж, “Windows” үйлдлийн системтэй мөр зэрэгцэн хортой кодын гол бай болж эхэлснийг харуулж байна. 



Эх сурвалжууд:
https://www.wired.com/story/new-mac-ransomware-thiefquest-evilquest/
https://www.bleepingcomputer.com/news/security/the-week-in-ransomware-july-3rd-2020-yes-macs-need-antivirus/

 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04