2024-03-29 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
BigData VS Covid-19
Огноо: 2020 оны 06 сарын 19
Тайван улсын коронавирусын эсрэг арга хэмжээ амжилттай хэрэгжиж, тархалтыг хурдан бөгөөд үр дүнтэйгээр зогсоож чадсан нь олон улсад өндрөөр үнэлэгдэж, нэр хүндээ бататгаад байна. БНХАУ болон Япон улстай далайгаар хиллэдэг ба Хятад улстай хийгддэг нислэгийн тоо зэргээс шалтгаалаад коронавирус тархах өндөр магадлалтай, эрсдэл өндөртэй нөхцөлд байсан ч Тайван улс 23 сая иргэнээ цар тахлаас хамгаалж чадсан юм.

Одоогийн байдлаар тус улсын 445 хүн халдвар авч, түүнээс 433 хүн эдгэрч, 7 хүн нас бараад байгаа ба 25 сая хүн амтай Австрали улстай харьцуулахад 7000 гаруй хүн халдвар авч, 100 гаран хүн нас бараад байна. Энэ нь хөрш зэргэлдээ Азийн бусад улсуудаас багад тооцогдож байгаа юм.

Тайванийн засгийн газар 2003 оны SARS-ын дэгдэлтийн дараа Үндэсний эрүүл мэндийн төв (NHCC)-ийг байгуулсан бөгөөд энэ нь том хэмжээний тархалттай гамшгийн үед арга хэмжээ авах, шууд удирдлагыг зохион байгуулах үүрэгтэй бөгөөд COVID-19 вирусийн тархалт эхлэх үеэс тус төв 124 шалгуур үзүүлэлтийг гаргаж агаарын болон усан замын хилийн боомтууд дээр тухайн өгөгдлүүдээр хяналт шалгалтыг хийж эхэлсэн байна.

Энэхүү шалгуур үзүүлэлтүүдийг гаргахдаа эрүүл мэндийн даатгал, хилээр орсон гарсан мэдээлэл болон хүмүүсийн зуршлын талаарх мэдээллүүдийг ашигласан бөгөөд тэдгээрийг агуулсан дата баазыг бий болгож “Big data”-д анализ хийж, хүмүүсийн аяллын түүх болон эмчилгээний талаарх мэдээллийг харьцуулж, дүн шинжилгээний үр дүнд тулгуурлан сэжигтэй тохиолдол илэрсэн үед цаг алдалгүй автоматаар дохио өгдөг байна.


“Big data”-г цуглуулахдаа аяллаар явах, зорчих болон эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа QR кодыг ашиглан, аяллын түүх, эрүүл мэндийн шинж тэмдгүүдээ онлайнаар мэдээлэх аргыг ашигласан. Ингэж дата анализ хийснээр хилээр орж буй хүмүүсийг эрсдэл өндөртэй улсад зорчоогүй, халдвар авсан байх магадлалгүй гэж үзсэн тохиолдолд хилээр хэвийн нэвтрүүлэх зөвшөөрлийг SMS мессэжээр мэдэгдэх бөгөөд эрсдэл өндөртэй улсад зорчсон эсвэл халдвар авсан байх магадлалтай гэж үзвэл гэрийн хорионд оруулж, хорионы үед гар утсыг нь ашиглан хөдөлгөөнийг нь хянаж байжээ. Мөн нийслэл хотдоо сэжигтэй тохиолдлуудыг үнэгүй шалгадаг цэгүүдийг байгуулан тухайн цэгүүдэд дараалал үүсгэхгүй байхаар зохион байгуулжээ.
 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04