CERT-In буюу Энэтхэг улсын Кибер онцгой байдлын байгууллагын мэдээлснээр Bluetooth холболтоо нээлттэй байлгаснаар халдлагад өртөх эрсдэл бүхий эмзэг байдал илэрсэн байна.
Халдагч этгээд нь тухайн төхөөрөмжтэй Bluetooth-ээр урьд нь холбогдсон төхөөрөмжийн хаягийг хуулбарлан, холбогдох түлхүүр үгийг мэдэхгүй ч баталгаажуулалтын хэсгийг давж, гар утас, зөөврийн компьютерын мэдээлэлд халдах боломжтой болно.
Энэ эмзэг байдал нь Bluetooth Basic Rate (BR)/ Enhanced Data Rate (EDR) –ийн 2020 оны I сард гарсан шинэ хувилбар болох 5.2 болон үүнээс өмнөх хувилбарыг дэмждэг бүх Bluetooth төхөөрөмжүүдэд байгаа нь анхаарал татаж байна. Bluetooth BR / EDR Core Specification гэдэг нь бага чадлаар богино зайд шифрлэгдсэн холболт үүсгэх, өгөгдөл дамжуулах аргачлалын стандарт юм.
Bluetooth-ын шинэ хувилбар гарч, хамгийн сүүлийн үеийн хувилбараар шинэчлэлт хийх хүртэл энэ төрлийн халдлагаас урьдчилан сэргийлэх үүднээс ашиглаагүй үедээ Bluetooth холболтоо унтрааж хэвшин, мэдээллийн аюулгүй байдлаа сайжруулцгаая.