2020-09-23 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
5G технологийн хөгжил
Огноо: 2020 оны 06 сарын 10
Үүрэн холбооны хөгжлийн чиг хандлага 5G технологи нь сая сая төхөөрөмжийг өндөр хурдаар, хоцрогдолгүйгээр холбож, харилцах боломжийг олгодог технологийн хувьсал төдийгүй хүмүүсийн амьдралыг илүү тохь тухтай, үр ашигтай болгож байна. 

GSA (Global Mobile Suppliers Association) буюу олон улсын үүрэн телефоны хамтарсан нийгэмлэгийн тайланд дурдсанаар 2020 оны 1-р сарын байдлаар 5G нь 34 улсад ашиглаж, 5 улсын 348 оператор 5G-д хөрөнгө оруулалт хийж байгаа ба дэлхий даяар уг технологийг үйлдвэрлэдэг Ericsson, Huawei, Nokia, Samsung, ZTE гэх 5 компани байдаг. 

АНУ-ын Verizon компани 2020 оныг 5G жил болгон зарласан ба 200 сая 5G ухаалаг гар утас гаргаж, Америкчуудын 50% нь 5G-д нэвтрэх эрх авна гэж тооцоолсон байна. Тус компанийн мэдэгдсэнээр цар тахлаас өмнөх үеийн хэрэглээг ковид-19-ийн үетэй харьцуулахад 19 хувийн өсөлттэй харагдаж байгаа нь хүн төрөлхтний хэрэглээ хэр өөрчлөгдөж байгааг харуулж байна гэжээ. Тухайлбал, видео хэрэглээний оргил ачаалал 26%, веб трафик 30%, таталт 56%, тоглоом 71%-иар нэмэгдсэн байна. Энэ өсөлт ойрын ирээдүйд тогтвортой байх ба цар тахал буурсны дараа ч бидний амьдралд ковид 19-ийн нөлөө удаан хугацаанд оршин байсаар байна гэж Verizon үзэж байна. 

AT&T компани нь 153 сая хэрэглэгчийг 5G болгон сайжруулахаар бэлтгэж байгаа ба 230 гаруй төрлийн 5G төхөөрөмжийг шинээр хөгжүүлж эхэлжээ. 2019 онд 5G сүлжээний станцуудыг дэлхийн олон арван хотуудад суурилуулж эхэлсэн бөгөөд 2023 онд 1 тэрбум, 2025 онд 2,5 тэрбумаас илүү хэрэглэгчтэй болно гэсэн тооцоо гаргажээ. 

Дэлхийд 5G технологийг амжилттай нэвтрүүлэн ашиглаж эхлээд буй улс орнуудаас дурдвал:
  • Америк: Анх 2018 онд АНУ нь 5G технологийг эхлүүлсэн. Тус улсын “Verizon”, “AT&T”, “T-Moblie”, “Sprint” компаниуд 2019 оны сүүлээр 5G-г нэвтрүүлж эхлээд байгаа ба “Nokia”, “Ericsson”, “Samsung” үйлдвэрийн дэд бүтцийг ашиглаж байна. 
  • Ази: Азид Хятад, Япон, Өмнөд Солонгос улсууд тэргүүлж байна. АНУ-тай Хятад улсыг харьцуулбал Хятад 350,000 шинэ бааз станц суурилуулсан бол АНУ ердөө 30,000-ыг суурилуулсан байна.
  • Европ: Европын Герман, Швед, Эстон, Финлянд, Нидерланд, Франц, Орос, Норвеги улсад 5G суурилуулалтыг аль хэдийн хийсэн боловч сурталчилгаа, туршилтын түвшинд байна.
  • Өмнөд солонгос: Дэлхийд 5G суурилуулж ашигласан хоёр дахь орон юм. Тус улсын “SK Telecom”, “KT” компаниуд “Ericcson” үйлдвэрийн дэд бүтцийг, “LG Uplus” компани нь Huawei үйлдвэрийн дэд бүтцийг ашиглаж байна. 2019 оны 4-р сараас эхлэн 5G-ийг ашиглаж эхэлсэн ба 4 сарын хугацаанд хэрэглэгчдийн тоо 2 саяд хүрчээ.
  • Хятад: Дэлхийн хамгийн том 5G сүлжээтэй орон бөгөөд тус улсын China Mobile”, “China Telecom”, “China Unicom” компаниуд 2020 оны эцэс гэхэд 300 томоохон хотод 5G-ийг ашиглахаар төлөвлөсөн бөгөөд 2019 оны эцэст 130,000 5G бааз станцуудыг суурилуулж дуусгасан байна. Хамгийн том оператор болох China Mobile нь Huawei, Nokia, Ericsson болон ZTE үйлдвэрийн дэд бүтцүүдийг ашигладаг ба 50 хотод 5G бааз станцыг суурилуулсан бөгөөд 2020 оны эцэс гэхэд 70 сая хэрэглэгчдэд хүргэх зорилготой байна.
  • Их британи: Тус улсын “Vodafone”, “EE”, “O2”, “Three” компаниуд 5G үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд “EE” компани нь 50 хотод, “Vodafone” компани нь 37 хотод, “Three” компани зөвхөн Лондон хотод, “O2” нь 6 хотод 5G сүлжээг нэвтрүүлэн ашиглаж байна. 
  • Швейцарь: “Swisscom” компани нь 54 хотод “Ericsson” үйлдвэрийн дэд бүтэц бүхий 5G үйлчилгээг эхлүүлсэн.
  • Испани: “Vodafone” нь 2019 оны 11-р сараас эхлэн Huawei үйлдвэрийн дэд бүтэц бүхий 15 хотод 5G үйлчилгээг эхлүүлсэн.


Монгол улс одоогоор 5G сүлжээний эхэн үед байгаа ч ковид-19 цар тахлын улмаас дижитал ертөнц рүү шилжиж буй өөрчлөлт нь харилцаа холбооны технологийн хөгжлийг улам хурдасгаж байна. 


Эх сурвалж: 
www.profittrends.com
https://globaltelconews.com/year-2020-what-is-the-status-of-5g-rollout-worldwide/

 
Мэдээ
 
Шинэ Мэдээ
Царай таних хиймэл оюун ухаан Царай таних хиймэл оюун ухаан
2020-09-18
Европын холбооны хориг арга хэмжээ Европын холбооны хориг арга хэмжээ
2020-09-02
TeamViewer-ээ шинэчилье TeamViewer-ээ шинэчилье
2020-08-31
eSIM гэж юу вэ? eSIM гэж юу вэ?
2020-07-21
Windows үйлдлийн системийн шинэчлэлт Windows үйлдлийн системийн шинэчлэлт
2020-07-09
“Apple”-д хортой кодын хамгаалалт хэрэгтэй “Apple”-д хортой кодын хамгаалалт хэрэгтэй
2020-07-09
“BIOS” халдлага илрүүлэх программ “BIOS” халдлага илрүүлэх программ
2020-06-19
Samsung-ийн утсаа update хийгээрэй Samsung-ийн утсаа update хийгээрэй
2020-06-19
BigData VS Covid-19 BigData VS Covid-19
2020-06-19
DDoS халдлагын идэвхжил DDoS халдлагын идэвхжил
2020-06-19
Bluetooth холболтоо унтрааж хэвшье Bluetooth холболтоо унтрааж хэвшье
2020-06-10
5G технологийн хөгжил 5G технологийн хөгжил
2020-06-10
Кибер халдлагын өнөөгийн байдал Кибер халдлагын өнөөгийн байдал
2020-05-28
Нийгмийн сүлжээн дэх луйвар Нийгмийн сүлжээн дэх луйвар
2020-05-25
Эмзэг байдлын тайлан Эмзэг байдлын тайлан
2020-05-21