2020-09-23 English
Нүүр хуудас » Мэдээ » Дотоод мэдээ
Мэдээ » Дотоод мэдээ
Цахим сонгууль
Огноо: 2020 оны 05 сарын 14
Коронавирусын цар тахал дэлхийн ихэнх улс орнуудын сонгуулийн жилтэй давхцаж байгаа нь бас нэг сорилт болж байна. Энэ нь сонгуулийн уламжлалт цаасан дээр суурилсан технологийг халж, цахим сонгууль хийх боломж байж магадгүй юм. 

Дэлхий даяар сонгуулийг зохион байгуулахдаа уламжлалт цаасанд суурилсан арга барилаас гадна электрон шуудан, тоон гарын үсэгт тулгуурлан блокчейн технологи ашиглан саналаа өгөх боломжуудыг судалж байна. Судлаачдын үзэж байгаагаар цахим сонгуулийг зохион байгуулах хамгийн боломжит технологи нь блокчейн гэж дурдсан байна. Энэ технологийг ашиглан сонгууль явуулахад сонгогч, хянагч, нэр дэвшигч гэсэн гурван үндсэн субъект байхад хангалттай юм. 

Хамгийн амжилттайгаар блокчейн технологийг нэвтрүүлж байгаа улс орныг дурдвал Эстони, Гүрж, Швед, Арабын нэгдсэн Эмират, Финлянд байна. Эдгээр улс орнууд цахим сонгууль, үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэндийн мэдээллийн бүртгэлийн системээ блокчэйн рүү хөрвүүлэн ашиглаж байна.

Эстони. 2005 оноос цахим сонгууль зохион байгуулж эхэлсэн Эстони улс 2007 онд цахим сонгуулийг хүлээн зөвшөөрсөн дэлхийн анхны улс болсон. 2012 оноос блокчэйн технологид суурилсан цахим сонгууль явуулж байна. Иргэн бүрийн мэдээлэл шифрлэгдэн хадгалагдах бөгөөд санал хураалтын бүх үйл явцын аюулгүй байдлыг ханган автоматжуулсан байна.

Япон. 2018 онд Япон улсын Цукуба хотод санал хураалтын системдээ блокчейн технологийг ашиглан туршилт явуулсан байна. Сонгогчид хувийн дугаар буюу 12 оронтой үнэмлэхний дугаараа ашиглан сонгуульд оролцох боломжтой бөгөөд уг дугаарыг Япон улсын иргэд, гадны оршин суугчдад олгодог байна. Шинжлэх ухааны төв гэгддэг Цукуба хотын дарга нь Япон улсад анх удаа ийм санал хураалтын системийг ашиглаж эхэлсэн гэж мэдэгджээ. 

Тус системийн хувьд үнэмлэхийг карт уншигч дээр байрлуулсны дараа компьютерийн дэлгэцээр санал өгдөг ба блокчейн технологи нь санал хураалтын мэдээллийг хуурамчаар үйлдэх, уншихаас хамгаалдаг байна. Гэвч олон сонгогч санал өгөх нууц үгээ санахгүй байсан асуудал гаржээ.
 
Сиерра Лион. Баруун Африкийн Сиерра Лион улс 2018 онд анх удаа блокчейн технологийг ашиглан Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг бүртгэж, хянаж байжээ. Сонгуулийн санал хураалтын үйл явцыг блокчэйн технологид суурилан хөгжүүлдэг Швейцарь улсын Agora компани энэ ажлыг зохион байгуулсан байна.

Гэхдээ анхны блокчэйн технологид суурилан явагдсан сонгуулийн үйл явц нь  зөвхөн саналын хуудсуудыг бодит цагийн горимд тоолж бүртгэх, хүн бүрт энэхүү нэгдсэн мэдээллийн санд хандаж, хянах боломжийг олгожээ. 

Өөрөөр хэлбэл иргэд саналын хуудсаа бөглөсний дараа тусгай эрх бүхий этгээд блокчейн сүлжээнд бүртгэж авна. Санал хураалтын үр дүнг бүртгэх төвлөрсөн бус мэдээллийн санд бичих эрхийг хөндлөнгийн ажиглагчид, Улаан загалмайн нийгэмлэг, Швейцарийн холбооны Технологийн хүрээлэн, Фрибургийн их сургууль зэрэг байгууллагуудын төлөөлөл авсан бол бусад хүмүүс мэдээллийн санд унших эрхтэйгээр хандах боломжтой гэсэн байна. 

Гэвч Сиерра Лион улсын Үндэсний сонгуулийн хороо (NEC) нь сонгуулийн үеэр блокчейн технологийг ашиглаж байсныг үгүйсгэж, өөрийн Твиттертээ нийтэлжээ. /pic.twitter.com/8cLMVvQPkQ/   

Оросын Холбооны улс. ОХУ 2019 онд анх удаа блокчэйн технологид суурилсан санал өгөх системийг ашиглан Москва хотын Думын сонгуулийг явуулжээ. 

Сонгуулиас нэг сарын өмнө Франц улсын аюулгүй байдлын мэргэжилтэн уг системээс шифрлэлттэй холбоотой ноцтой эмзэг байдал илрүүлсэн бөгөөд хөгжүүлэгчид дахин шийдэл гаргаж, эмзэг байдлыг арилгах арга хэмжээ авчээ. Санал хураалтын үеэр систем 1 цагийн турш гацаж, сонгуулийн үр дүн иргэдэд эргэлзээ төрүүлсэн ч блокчэйн санал хураалтын системийг зөв хэрэгжүүлвэл сонгуулийн луйвраас урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзэж байна.

Америкийн нэгдсэн улс. АНУ-ын хэд хэдэн жижиг сонгуульд Voatz хэмээх блокчэйн дээр суурилсан санал хураах гар утасны аппликейшнийг ашигласан бөгөөд сонгогчид утасныхаа царай таних системийг ашиглан өөрийгөө баталгаажуулж саналаа өгсөн байна. 

Хакерууд сонгогчийн утсанд нэвтэрч чадвал саналыг хүссэнээрээ өөрчлөх боломжтой гэж шинжээчид үзснээр Дотоодын аюулгүй байдлын газарт шалгуулах хүсэлт гаргасан боловч тус байгууллагаас шалгалтыг түр хойшлуулжээ. 

2020 оны 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг коронавирусын халдвартай холбогдуулан зарим муж улс шуудангаар авахаар төлөвлөж байгаа бол Баруун Виржиниа болон Пирс каунти мужид Voatz аппликейшнээр санал авахаар болсон байна.

Олон улсад нэр хүндтэй аюулгүй байдлын мэргэжилтэн, зохиолч Брюс Шнайер /Bruce Schneier/ сонгуульд блокчейн технологи ашиглахыг эсэргүүцэж блог нийтэлсэн байна. Тэрээр нийтлэлдээ “Сонгогчийн баталгаажуулсан цаасан саналын хуудсыг оптик-скан хийх замаар санал өгөх нь шилдэг шийдэл ба сонгогчид цаасан саналын хуудсанд гараар тэмдэглэгээ хийж, машинд уншуулж, тэр нь автоматаар тоологддог. Цаасан саналын хуудаснууд бүгд хадгалагдах бөгөөд асуудал гарсан үед дахин тоолох боломжтой.” гэсэн байна. 

Блокчейн технологийг нийгэм, эдийн засагт асар өргөн хүрээнд өөрчлөлт авчирч, уламжлалт цаасан саналын хуудас, оптик-скан төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниудыг зах зээлээс шахан гаргаж, сонгуулийн үйл явцыг ил тод, шударга, үр дүнтэйгээр шинэ түвшинд хүргэх “бүтээлчээр сүйтгэн шинэчлэх” технологи гэж судлаачид үзэж байна.
 

 
Мэдээ
 
Шинэ Мэдээ
Царай таних хиймэл оюун ухаан Царай таних хиймэл оюун ухаан
2020-09-18
Европын холбооны хориг арга хэмжээ Европын холбооны хориг арга хэмжээ
2020-09-02
TeamViewer-ээ шинэчилье TeamViewer-ээ шинэчилье
2020-08-31
eSIM гэж юу вэ? eSIM гэж юу вэ?
2020-07-21
Windows үйлдлийн системийн шинэчлэлт Windows үйлдлийн системийн шинэчлэлт
2020-07-09
“Apple”-д хортой кодын хамгаалалт хэрэгтэй “Apple”-д хортой кодын хамгаалалт хэрэгтэй
2020-07-09
“BIOS” халдлага илрүүлэх программ “BIOS” халдлага илрүүлэх программ
2020-06-19
Samsung-ийн утсаа update хийгээрэй Samsung-ийн утсаа update хийгээрэй
2020-06-19
BigData VS Covid-19 BigData VS Covid-19
2020-06-19
DDoS халдлагын идэвхжил DDoS халдлагын идэвхжил
2020-06-19
Bluetooth холболтоо унтрааж хэвшье Bluetooth холболтоо унтрааж хэвшье
2020-06-10
5G технологийн хөгжил 5G технологийн хөгжил
2020-06-10
Кибер халдлагын өнөөгийн байдал Кибер халдлагын өнөөгийн байдал
2020-05-28
Нийгмийн сүлжээн дэх луйвар Нийгмийн сүлжээн дэх луйвар
2020-05-25
Эмзэг байдлын тайлан Эмзэг байдлын тайлан
2020-05-21