2024-04-20 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
Alibaba үүлэн тооцооллын дэд бүтцэд хөрөнгө оруулна
Огноо: 2020 оны 04 сарын 22
Хятадын Alibaba групп нь өөрийн салбар болох Alibaba Cloud Intelligence-д бизнесийн дижитал хувьслыг хурдасгахын тулд ойрын гурван жилд үүлэн тооцооллын дэд бүтцэд 200 тэрбум юань (28.2 тэрбум доллар)-ий хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Шинэ үеийн дата төвүүдэд хийх хөрөнгө оруулалт нь үйлдлийн систем, сервер, чип, сүлжээ зэргийг сайжруулахад чиглэнэ гэж тус компаний даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ.

“Ковид-19 тахал нь бүх салбарын эдийн засагт хямрал үүсгэж байгаа ба дижитал эдийн засагт илүү их анхаарлаа төвлөрүүлэхийг шаардаж байна. Үүлэн тооцооллын дэд бүтэц болон суурь технологид оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр бүхий л бизнесийн үйл ажиллагааг сэргээн босгоход туслах дэлхийн хэмжээний, найдвартай системийг бий болгоно гэж найдаж байна." гэж Alibaba Cloud Intelligence-ийн ерөнхийлөгч Jeff Zhang хэлэв. 

Коронавирусын дэгдэлт нь эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын систем, гэрээсээ ажиллах боломж зэрэг олон дижитал технологийг хурдасгаж чадсан. Alibaba Cloud, Tencent Cloud болон Baidu Cloud зэрэг Хятадын үүлэн тооцооллын компаниуд цар тахлын үеэр халдварын тархалтыг хянах, бууруулахад туслах зорилгоор төрийн болон хувийн хэвшил, судалгааны байгууллагууд, оюутан сурагчдад дэмжлэг үзүүлэн өөрсдийн үүлэн систем, хиймэл оюун (AI) бүхий платформын үйлчилгээг ашиглах боломжийг олгож байна.

Alibaba Cloud нь коронавирусыг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор ДНК-ийн дараалал болон томограф зурганд анализ хийх зэрэг чадвартай хиймэл оюун бүхий платформыг судалгааны байгууллагуудад үнэ төлбөргүй ашиглуулж байна. 

Tencent Cloud нь өөрийн платформыг тус улсын бүх их дээд сургуулийн судалгааны багуудад ашиглах боломж олгосон ба Tencent meeting, WeChat Work, QQ, Tencent Doc зэрэг гэрээсээ ажиллах боломжоор хангах оффисын багц аппликейшнийг гаргажээ.

Baidu AI Cloud нь онлайнаар эмчийн зөвлөгөө авах Wenyisheng /Эмчээс асуу/ платформыг үнэ төлбөргүй болгосноор тус систем рүү өдөрт 850,000 удаагийн хандалт хийгдсэн байна.

Canalys судалгааны байгууллагын 3-р сарын тайланд дурдсанаар 2019 онд Хятад дахь үүлэн дэд бүтцийн үйлчилгээний борлуулалт 63.7 хувиар нэмэгдэж 10.7 тэрбум доллараас давсан ба 2020 онд байгууллагууд илүү олон программыг үүлэн тооцоолол руу шилжүүлэх төлөвтэй байгаа бөгөөд Хятад улсын хэмжээнд Alibaba Cloud зах зээлийн 46.1 хувийг эзэлж тэргүүн байранд байгаа бол Tencent Cloud, Amazon Web Services, Baidu AI Cloud зэрэг компаниуд удаалж байгааг тэмдэглэжээ.

"Коронавирусын хямралын үед үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд үүлэн тооцооллын давуу талыг харуулж чадлаа. Тэд байгууллагуудын түргэн шуурхай,  тасралтгүй ажиллагааг хангаж, асар их мэдээлэлд дүн шинжилгээ хийх ажлыг хөнгөвчилсөн." гэж Canalys компанийн ахлах шинжээч хэлсэн байна.



Эх сурвалж:
https://www.abacusnews.com/

 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04