2021-07-28 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
Хамтдаа хамгаалья
Огноо: 2020 оны 04 сарын 15

Дэлхийн өнцөг булан бүрт засгийн газар болон эрүүл мэндийн байгууллагууд “COVID-19” цар тахлын эсрэг шийдлийг олох, хүмүүсийг хамгаалах, нийгмийг сэргээн босгоход мэдээллийн технологийг ашиглаж байгаа билээ. Энэ удаад Сингапур улсын засгийн газраас авч хэрэгжүүлж буй “TraceTogether” аппликейшнийг онцлон танилцуулахаар шийдлээ.  

Энэхүү аппликейшний гол зорилго нь цар тахлын хавьталыг түргэн тодорхойлон, тархацыг саармагжуулах, хумихад чиглэжээ. “Android”, “IOS” үйлдлийн системүүд дээр ашиглах боломжтой уг аппликейшн нь хэрэглэгчид утасны “BLUETOOTH”[1] сигналын тусламжтайгаар хоорондоо мэдээлэл солилцох боломжыг олгодог байна.

Аппликейшн нь зөвхөн Сингапур улсын оператор компаний утасны дугаараар баталгаажуулан ашиглах боломжтой. Хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг хангахдаа “END-TO-END”[2] тусгай шифрлэлтийн аргачлал ашигладаг ба хэрэглэгчид хоорондоо ойртох үед “BLUETOOTH” сигналаар дамжуулан “temporary ID” буюу түр зуурын дугаарлалтаа ашиглан мэдээлэл солилцож хавьтагчаа бүртгэдэг байна. Солилцсон мэдээлэл зөвхөн тухайн утсан дээр хадгалагддаг бөгөөд хэрэв аль нэг хэрэглэгч халдвар авсан бол тусгай алгоритм ашиглан Сингапур улсын эрүүл мэндийн яамны серверийн мэдээлэлтэй тулгалт хийгдсэнээр уг хэрэглэгчийн хавьтагчдын утсанд анхааруулгын мэдээллийг өгдөг байна. Энэхүү аппликейшн нь хэрэглэгчийн байршлын болон бусад хувийн мэдээллийг хадгалдаггүй байна.

Кибер халдлагаас сэргийлэх зорилгоор ашиглаж буй түр зуурын дугаарлалт нь тодорхой хугацааны интервалаар солигддог бөгөөд энэхүү дугаарлалтыг төв системээс шинээр  авахаас бусад тохиолдолд уг аппликейшн нь интернет холболт шаардагддаггүй байна. Энэ нь өдөрт 1MB-аас бага интернэт хэрэглээ буюу дата (cellular data) ашигладаг гэж тооцоолсон байна.  


Мөн өнгөрсөн баасан гарагт үүнтэй төстэй шийдлийг буюу засгийн газар, эрүүл мэндийн агентлагуудад COVID-19 тархалтыг бууруулахад туслах зорилгоор BLUETOOTH технологи дээр суурилсан “сontact tracing” буюу хавьтагч тодорхойлох хэрэглэгчийн нууцлал, аюулгүй байдлыг хангасан шийдэл боловсруулахад Google болон Apple компаниуд хамтран ажиллахаар болсноо зарлаж програм хөгжүүлэгч нарт ашиглуулахаар техникийн бичиг баримтыг нийтэлсэн байна.

 

[1] Bluetooth нь богино зайд мэдээлэл дамжуулах утасгүй сүлжээний технологи юм.

[2] End-to-End нь өгөгдлийг гуравдагч этгээдэд задрахаас сэргийлж, илгээгч болон хүлээн авагч хоорондын мэдээлэл нууцлах шифрлэлтийн аргачлал юм.


Эх сурвалж:

https://www.tracetogether.gov.sg/

https://www.apple.com/

 
 
Мэдээ
 
Шинэ Мэдээ
Google Docs ба фишинг халдлага Google Docs ба фишинг халдлага
2021-06-24
DarkSide өгөгдөл барьцаалах бүлэглэл DarkSide өгөгдөл барьцаалах бүлэглэл
2021-05-20
Телеграмаар дамжих Телеграмаар дамжих "ToxicEye" хортой код
2021-05-07
Зүйлсийн интернэт буюу IoT Зүйлсийн интернэт буюу IoT
2021-05-05
CVE-2021-28310: A broken window CVE-2021-28310: A broken window
2021-05-05
Adrozek хортой код Adrozek хортой код
2020-12-28
Эрүүл мэндийн байгууллагууд цахим халдлагад өртсөөр байна Эрүүл мэндийн байгууллагууд цахим халдлагад өртсөөр байна
2020-12-17
Ghimob хортой код Ghimob хортой код
2020-12-01
Цар тахал ба кибер аюулгүй байдал Цар тахал ба кибер аюулгүй байдал
2020-12-01
Коронавирусын эсрэг вакцин үйлдвэрлэгч  халдлагад өртжээ Коронавирусын эсрэг вакцин үйлдвэрлэгч халдлагад өртжээ
2020-11-06
Windows Zerologon эмзэг байдал Windows Zerologon эмзэг байдал
2020-10-02
Царай таних хиймэл оюун ухаан Царай таних хиймэл оюун ухаан
2020-09-18
Европын холбооны хориг арга хэмжээ Европын холбооны хориг арга хэмжээ
2020-09-02
TeamViewer-ээ шинэчилье TeamViewer-ээ шинэчилье
2020-08-31
eSIM гэж юу вэ? eSIM гэж юу вэ?
2020-07-21