2020-07-07 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
Коронавирусын эсрэг технологийн шийдлүүд
Огноо: 2020 оны 04 сарын 15
Дэлхий даяар улс орнуудын засгийн газар коронавирусын халдварын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Технологийн компаниуд вирусын эсрэг тэмцэх, хүний амь насыг аврахад туслах техник хэрэгслийг боловсруулж өөрсдийн хувь нэмрээ оруулж байна. 

Google болон Apple компаниуд хэрэглэгчийн нууцлал, аюулгүй байдлыг хангах замаар вирусын тархалтыг хянах, бууруулах зорилгоор хамтран ажиллах болсноо зарлажээ. Халдвар авсан хүнтэй холбогдсон эсвэл өөрөө халдвар авсан тохиолдолд аппликейшнд мэдээллээ бүртгүүлдэг, ингэснээр сүүлийн 14 хоногт ойр байсан хүмүүст хувийн мэдээллийг нь нууцлан сэрэмжлүүлэг хүргэдэг, Bluetooth технологи дээр суурилсан програм хангамжийн шинэ төслийг ирэх 5-р сард нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

АНУ-ын засгийн газар коронавирусын тархалтаас сэргийлж халдвар авсан хүнтэй хавьталд орсон хүмүүсийг олж тогтооход гар утас болон царай таних систем ашиглан тухайн иргэний явсан газар, байршлуудыг тогтоож, анализ хийх зэрэг шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж мэдэгджээ.  Энэ хүрээнд царай таних систем үйлдвэрлэгч Clearview AI  компани нь төрийн байгууллагуудтай хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн өгөгдлийн уурхай буюу data mining хийдэг Palantir компани нь өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээс мэдээлэл олборлодог бусад компаниудтай түншлэл байгуулжээ. 

Цагаан ордон Google, Facebook, Amazon зэрэг хэд хэдэн том болон гарааны жижиг   технологийн компаниудтай хамтран ажиллаж байгаа ба Facebook нь вирусыг хянах зориулалттай газрын зураг боловсруулж байна.

АНУ-ын Athena Security компани халуунтай хүнийг илрүүлдэг "Хиймэл оюун ухаант дулаан мэдрэгч камер" үйлдвэрлэж эхэлсэн ба тус компаний зүгээс хүнсний дэлгүүр, эмнэлэг, санал авах байранд бүтээгдэхүүнээ санал болгож байгаа бөгөөд засгийн газар, агентлагууд болон нисэх онгоцны буудалд байршуулах төлөвлөгөөтэй байгаа гэж мэдэгдэж байна.

Сингапур улсын засгийн газраас хэрэгжүүлж буй TraceTogether программ нь Bluetooth технологийн тусламжтай иргэд хоорондоо мэдээлэл солилцдог ба мэдээллийн нууцлалыг хангахдаа end-to-end тусгай шифрлэлтийн аргачлал ашигладаг. Аппликейшнийг Android, IOS үйлдлийн системүүд дээр ашиглах боломжтой бөгөөд иргэд хоорондоо ойртох үед халдвартай эсэх талаар мэдээллийг дамжуулдаг байна.

Өмнөд Солонгос улсын Дотоод, аюулгүй байдлын яамнаас боловсруулсан "self-quarantine safety protection" програм нь GPS ашиглан иргэдийн байршлыг тогтоон, хорио цээр зөрчөөгүй эсэхийг шалгаж, холбогдох ажилтнуудад явцын талаар мэдээлэх боломжийг олгодог. Үүнээс гадна халдвартай иргэдийн очсон газраас 100 метр радиуст орвол хэрэглэгчдэд анхааруулга өгдөг “Корона 100м” гэх аппликейшн гарсан ба тус улсын иргэд ихээр ашиглаж байна.

Япон улсын Анагаах ухааны зөвлөгөө өгдөг компани коронавирусын халдварын үед аппликейшнаа түр хугацаанд үнэ төлбөргүй болгосон. Тус аппликейшн нь эрүүл мэндийн төвүүдийн ачааллыг багасгах зорилготой бөгөөд ойролцоогоор 30 минутын дотор 120 орчим эмч нараас зөвлөгөө авах боломжтой. 

Хятад улс Хубэй мужаар дамжин явсан хүмүүсийг олж тогтоохын тулд орон нутгийн харилцаа холбооны компаниудтай хамтран ажиллаж байсан бөгөөд вирус тээгчдийг тодорхойлох зорилгоор мэдээллийг нь Үндэсний эрүүл мэндийн комисст илгээж байна. Мөн SenseTime Thunder-E дулааны дүрслэлийн шийдэл нь  масктай хүмүүсийг таних, маскгүй иргэдийг илрүүлэх, халуунтай хүмүүсийг олж тогтооход зориулагдсан ба уг технологийг ашиглан сэжигтэй хүмүүстэй хавьтахгүйгээр халдварыг илрүүлж, урьдчилан сэргийлж байна.

Польш улсад очсон иргэдэд халдварыг хянах зориулалттай аппликейшн татаж ашиглахыг зөвлөж байгаа ба өөрийн selfie зургаа оруулж бүртгүүлээд бүтэн өдрийн туршид дахин дахин баталгаажуулах шаардлагатай бөгөөд 20 минут тутамд хариу өгөх байдлаар иргэдийн биеийн байдлыг хянаж байна.

ОХУ-д мөнгөн тэмдэгт болон төлбөрийн картаар халдвар тархахаас сэргийлж хүнсний дэлгүүрүүдэд царай танин баталгаажуулах төлбөрийн системийг туршилтаар ашиглаж байна. Промсвязь банкаар дамжуулан биометр төлбөрийн системийн төслүүдийг 2021 оны эхээр нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уг системийн хүрээнд хэд хэдэн жижиглэн худалдааны төвүүдтэй хэлэлцээр хийж байна.

Программ хангамж хөгжүүлэгчид засгийн газар болон эрүүл мэндийн байгуулагуудтай хамтран ажиллаж технологийн боломжыг ашигласнаар дэлхийн улс орнуудад COVID‑19-ийн тархалтыг удаашруулж, өдөр тутмын амьдралдаа эргэн орох нь дамжиггүй.

 
Мэдээ
 
Шинэ Мэдээ
“BIOS” халдлага илрүүлэх программ “BIOS” халдлага илрүүлэх программ
2020-06-19
Samsung-ийн утсаа update хийгээрэй Samsung-ийн утсаа update хийгээрэй
2020-06-19
BigData VS Covid-19 BigData VS Covid-19
2020-06-19
DDoS халдлагын идэвхжил DDoS халдлагын идэвхжил
2020-06-19
Bluetooth холболтоо унтрааж хэвшье Bluetooth холболтоо унтрааж хэвшье
2020-06-10
5G технологийн хөгжил 5G технологийн хөгжил
2020-06-10
Кибер халдлагын өнөөгийн байдал Кибер халдлагын өнөөгийн байдал
2020-05-28
Нийгмийн сүлжээн дэх луйвар Нийгмийн сүлжээн дэх луйвар
2020-05-25
Эмзэг байдлын тайлан Эмзэг байдлын тайлан
2020-05-21
Цахим сонгууль Цахим сонгууль
2020-05-14
Цахим орчны Цахим орчны "Цар тахал"
2020-05-05
Alibaba үүлэн тооцооллын дэд бүтцэд хөрөнгө оруулна Alibaba үүлэн тооцооллын дэд бүтцэд хөрөнгө оруулна
2020-04-22
Москвад цахим үнэмлэх нэвтрүүлжээ Москвад цахим үнэмлэх нэвтрүүлжээ
2020-04-21
Хамтдаа хамгаалья Хамтдаа хамгаалья
2020-04-15
Коронавирусын эсрэг технологийн шийдлүүд Коронавирусын эсрэг технологийн шийдлүүд
2020-04-15