2024-04-17 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
Коронавирус ба кибер халдлага
Огноо: 2020 оны 03 сарын 30

Фишинг халдлага

 Хакерууд коронавирусын тухай мэдээлэл дэлхий нийтийн анхаарлын төвд байгааг ашиглан фишинг[1]төрлийн халдлага үйлдэх тохиолдол өсч байна.

 АНУ-ын IBM X-Force компаний судлаачид хорт код бүхий файл хавсаргасан имэйл тараах хэд хэдэн кампанит ажлыг олж тогтоожээ. Энэхүү фишинг халдлага нь эрүүл мэндийн байгууллага, төрийн байгууллагын өмнөөс өвчний талаарх мэдээ, мэдээллийг илгээх ба хохирогчид холбоос дээр дарснаар өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын төвийн хуурамч цахим хуудсанд хандаж хувийн мэдээллүүдээ алдаж байна.


Зураг1. АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс коронавирусын шинэ тохиолдлын мэдээ бүхий хуурамч холбоос агуулсан имэйл

 Ихэнх халдлагууд Азийн улс орнуудад гарч байгаа ч халдварт вирус маш хурдацтай тархаж байгаа тул дэлхийн бусад орнуудад энэ төрлийн кибер халдлага нэмэгдэх хандлагатай байна.

 Мөн Check Point Software Technologies компаниас БНХАУ-ын хакерын бүлэг COVID-19 халдварт өвчний тухай утга агуулга бүхий файлд хортой код хавсаргаж Монгол улсын төрийн байгууллагууд руу чиглэсэн халдлага үйлдэж байгааг анхааруулжээ.

 Хакерууд Гадаад харилцааны яам болон Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яамны нэрийг барьж төрийн байгууллагууд руу баримт бичиг илгээсэн ба тухайн файл нь RTF (Rich Text Format) өргөтгөлтэй, RoyalRoad гэх хортой код агуулсан байжээ.

 Имэйлд хавсаргасан RoyalRoad хортой код нь Microsoft компаний оффисын программын эмзэг байдлыг ашигладаг бөгөөд дэлгэцийн зураг авах, файлуудыг устгах, зөөх, татаж авах зэрэг олон чадвартай байна.


Зураг2. Халдлага үйлдэхэд ашигласан баримт бичиг

CoronaVirus ransomware

 Ransomware болон Kpot мэдээлэл хулгайлах троянуудаас бүрдсэн CoronaVirus хэмээх хортой код цахим орчинд тархаж эхлээд байна. Энэхүү шинэ ransomware-ийг MalwareHunterTeam гэх хортой код судалгааны баг анх нээсэн бөгөөд файлыг олж судалсан байна. 

 Хортой кодыг тараахын тулд хакерчид Windows үйлдлийн системд зориулсан бүтээгдэхүүн худалдах WiseCleaner.com нэртэй хуурамч цахим хуудас үүсгэсэн бөгөөд үүгээр дамжуулан хортой код болон нууц үг хулгайлах вирусыг тараасан байна.


Зураг 3.  CoronaVirus ransomware шифрлэсэн файлууд

 Дээрх хортой код таны компьютерт сууснаар вэбсайтаас янз бүрийн файлуудыг татаж авахыг оролдох болно. Файлуудыг татаж авснаар вэб хөтөч, чат программ, VPN, FTP, имэйл хаяг, Steam, Battle.net зэрэг тоглоомын хаяг, cryptocurrency түрийвч болон бусад үйлчилгээнээс күүки, нэвтрэх мэдээллийг хулгайлж, дэлгэцийн зургийг авахаас гадна компьютер дээрх файлуудыг шифрлэж, нэрийг нь солих ба дэлгэцэнд CoronaVirus.txt нэртэй файл үүсгэн тэрхүү файлд шифрлэсэн файлуудыг сэргээхийн тулд биткоиноор төлбөр төлөх шаардлагатайг сануулдаг байна.

 Хакерууд вирус ашиглан хүмүүсийн онлайн нууц үгийг олж, өөрчлөн ашиглах боломжгүй болгодог ба энэ хүчирхэг хортой программын сул талыг нь судалж байна.


Зураг 4.  Шифрлэсэн файлыг сэргээхийн тулд биткоиноор төлбөр төлөх шаардлагатай сануулсан текст

  Ийнхүү цахим орчинд ч сөргөөр нөлөөлж буй цар тахлын хэмжээнд хүрсэн вирусын тархалт, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээллийг Засгийн газрын найдвартай эх сурвалжаас авахаас гадна кибер аюулгүй байдлаа ханган сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. 


[1]Хэрэглэгчийн нэр, нууц үг, кредит картны мэдээлэл гэх мэт хувийн үнэт мэдээллийг олж авах оролдлогыгфишинг (Phishing) халдлага гэж тайлбарлаж болно. 

 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04