2019.06.25. ОХУ, Москва. rbc.ru.
ОХУ-ын Төрийн байгууллагуудын үйлчилгээ үзүүлдэг вэб хуудсуудад аюулгүй байдлыг хангах үүднээс “Царцаа”–г ашиглаж байна.
Уг “Царцаа” нь Холбооны аюулгүй байдлын албаны боловсруулсан Орос улсын шифрлэх криптоалгоритм юм.
“Царцаа” гэх өвөрмөц нэртэй алгоритмуудыг хэрэглэх нь өгөгдлүүдийг дамжуулахад аюулгүй байдлыг дээшлүүлэх боломжийг олгоно гэж үзэж байгаа бөгөөд их хэмжээний өгөгдлүүдийг шифрлэх явцад болзошгүй халдлагын эсрэг үйлдлийг хангах боломжийг бий болгожээ.
Хуульд заасны дагуу оросын холбооны улсын криптоалгоритмууд нь Холбооны аюулгүй байдлын албанаас гэрчилгээжсэн мэдээллийг хамгаалах хэрэгсэлд ашиглагдах юм.
Зарим судлаачдын үзэж байгаагаар: Уг криптоалгоритмын далд шинж чанарууд нь эмзэг байдлуудын цоорхой болж болох талаар дурьджээ. Гэсэн хэдий ч уг алгоритмыг хөгжүүлэгч нараас: Энэ нь зөвхөн таамаг төдий бөгөөд Оросын мэргэжилтнүүдийн ажлыг тасалдуулах зорилготой гэж тайлбар өгсөн байна.