2024-04-16 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
“Касперскийн лаборатор”-оос кибер аюулгүй байдлын ур чадвар эзэмшүүлэх онлайн платформыг гаргажээ.
Огноо: 2019 оны 10 сарын 20

2019.4.02. ОХУ. Москва, Kaspersky.ru.

“Касперскийн лаборатор” нь Kaspersky Automated Security Awareness Platform (ASAP) – автоматжуулсан платформыг гаргасан бөгөөд энэ нь кибер халдлагаас хамгаалах сургалт зохион байгуулах шинэ хандлагыг санал болгож байгаа юм.

Энэ платформ нь онлайн орчинд ажилчдын аюулгүй ажиллах ур чадварыг бий болгож, бэхжүүлэх боломжийг олгодог.

Хүн - бол байгууллагын мэдээллийг хамгаалах гинжин хэлхээний хамгийн сул холбоос юм. “Касперскийн лаборатор”-ын судалгаагаар корпорацуудын 52% нь аюулгүй байдалд хамгийн их аюул занал учруулагч нь ажилтнууд байдаг гэж үзсэн байна.

Албан хаагчдын анхаарал болгоомжгүй байдал,ур чадвар дутмагаас фишингийн холбоос руу орох, найдваргүй нууц үгийг ашиглах, вирусыг бие даан шийдвэрлэх гэх мэт алдаа ихээр гаргадаг. Түүнчлэн жижиг, дунд бизнесийн байгууллагын хувьд ажилтнуудын гаргасан алдаанаас аж ахуйн нэгжүүд нилээдгүй хохирол амсдаг бөгөөд судалгаанд дурдснаар хакеруудын амжилттай хийсэн нэг удаагийн халдлагын улмаас үүссэн хохирлын хэмжээ 4.3 сая руб-д хүрч байна.

Хакеруудын дайралт амжилтанд хүрч байгаа нь ажилтнуудын мэдээллийн аюулгүй байдлын салбарын мэдлэг дутмаг, бизнест энэ асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай хэрэгслүүд хангалтгүй байдагтай холбоотой бөгөөд ердийн сургалт нь хэтэрхий хүнд ярвигтай байдаг тул ажилчид олж авсан мэдлэгээ хурдан мартдаг эсвэл сургалтанд бүрэн хамрагддаггүй зэргээс ямар ч үр дүнд хүрэхгүй байна гэж Касперский лабораториас дүгнэсэн байна.

Kaspersky ASAP платформ нь кибер аюулаас хамгаалах сургалт зохион байгуулах өөр хандлага,арга барилыг шийдвэрлэжээ. Уг шийдэл нь ажилчдын кибер аюулгүй байдлын талаархи одоогийн мэдлэгийг үнэлэх, албан үүрэгтэй хамааралтай зайлшгүй байх ур чадварыг тодорхойлох, програмын хуваарийг гаргах боломжийг олгодог. Жишээ нь: жирийн ажилтнуудад зөвхөн үндсэн ур чадвар шаарддаг бол нууц мэдээлэлтэй ажиллах даргад нийт хэлтсийн мэдээллийг хэрхэн аюулгүй байлгах мэдлэг чадвар шаардлагатай юм.

Энэхүү бүтээгдхүүн нь хүний ой санамжийн онцлогийг харгалзан бүтээгдсэн болно. 10 минутаас илүүгүй үргэлжлэх хичээл бүр дээр гол мессежүүдэд хэд хэдэн удаа анхаарлаа төлөврүүлж ажилладаг. Хичээлүүдийн төрөлд интерактивный модуль, видео бичлэгүүд, тест болон загварчилсан фишинг дайралтаас хамгаалах, шалгах дасгалууд багтдаг байна. Хамгаалах дасгал нь өөртөө ажиглалтын даалгаврыг багтаадаг бөгөөд ажилтнууд өдөр бүрийн ажилдаа хэрэглэдэг юм.

Ур чадварыг хөгжүүлэх дасгал нь “энгийнээс – нарийн төвөгтэй рүү” гэсэн зарчим дээр суурилдаг бөгөөд хэрэв бүх сорилд тэнцээгүй тохиолдолд дараагийн сургалтын шатанд оруулдаггүй байна. Сургалтын ийм бүтэц нь олж авсан мэдлэгээ ашиглахад хамгийн үр дүнтэй арга юм.

 Kaspersky ASAP-ын автомажуулсан удирдлага нь компаниудад зорилгоо тодорхойлохоос эхлээд ашигаа дүгнэх хүртэл бүх шатны процессыг хянахад тусладаг байна.

Ажилтнуудын онлайн аюулын талаархи мэдлэгийг дээшлүүлэх биш харин тэдний аюулгүй ажиллагааны ур чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой дадал зуршил бий болгох явдлыг сургалтын гол зорилго болгосон юм.

“Кибер гэмт хэрэгтнүүдийн халдлагын төрөл,бүх хувилбаруудыг урьдчилан харах ямар ч боломжгүй юм” гэж “Касперскийн лаборатор”-ын Kaspersky Cybersecurity Awareness програмын удирдагч Вячеслав Борилин тэмдэглэжээ.

Тэрээр: - Бидний шинэ платформ Kaspersky ASAP нь хамгийн үр дүнтэй онлайн хэрэгсэл бөгөөд ажилтнуудыг аливаа нөхцөлд, түүнчлэн урьд өмнө нь ч мэдэгдээгүй нөхцөл байдлын үед хамгийн аюулгүй шийдвэр гаргахыг зааж сургадаг юм. Түүнээс гадна удирдлага, зохион байгуулалтын ажлыг хөнгөвчилж, кибер аюулгүй байдлын сургалтын хөтөлбөрийг хариуцдаг менежерийн ажлын үр ашгийг дээшлүүлдэг. гэж тэмдэглэсэн байна.

 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04