2024-04-20 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс мэдээллийн аюулгүй байдлыг хангахад албан тушаалтнуудын хариуцлагыг нэмэгдүүлнэ.
Огноо: 2019 оны 09 сарын 20

2019.3.28. ОХУ, Москва, ria.ru

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн салбар дундын комисс төрийн байгууллагуудад мэдээлэлийн хамгаалалтыг сайжруулах асуудлыг авч хэлэлцэв гэж Оросын холбооны улсын Аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Тус комиссоос гаргасан мэдэгдэлд “Төрийн байгууллагууд болон орон нутгийн засаг захиргааны удирдах албан тушаалтнууд нууц мэдээ, мэдээллийн асуудлаар хувийн хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай ” байгааг тэмдэглэсэн байна.

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах салбарт боловсон хүчнийг бэлтгэх сургалтын чанарыг дээшлүүлэх, мэдээлэл хамгаалах үйл ажиллагаанд тавих хяналтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа юм.

Мэдээллийн аюулгүй байдал нь – Улс орны үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг юм. ОХУ-ын тусгай албанаас тус улсын төрийн байгууллагуудын мэдээллийн системд хортой програм хангамж нэвтрүүлэх гадаад улсуудын техникийн тагнуулын үйл ажиллагаа идэвхжиж байгааг тэмдэглэжээ.

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев хэлэхдээ “Орос улсад гадаадын програм хангамж болон компьютерын технологийг өргөнөөр хэрэглэж байгаа нь технологийн үйл явцыг зогсоох аюулыг бий болгох, төрийн байгууллагуудын мэдээллийн дэд бүтцийг алсаас хаах хүртэл мэдээллийн аюулгүй байдлын түвшинг эмзэг байдалтай болгож байна.

Түүнээс гадна ОХУ-ын зах хязгааруудад бүс нутгийн төрийн байгууллагын болон орон нутгийн засаг захиргааны албан хаагчид мэдээлэл харилцааны нөөцийн  асуудлыг  шийдвэрлэхэд Google, Yahoo зэрэг програмуудыг ашиглаж байгаа нь одоо ч гэсэн ноцтой аюулыг хэвээр хадгалсаар байна. ” гэжээ.

 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04