2024-04-26 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
“Ланита” байгууллагаас хэвлэх болон нууц мэдээллийг хянадаг шийдлийг боловсруулжээ.
Огноо: 2019 оны 09 сарын 10

2019.01.16. ОХУ, Москва. it-files.com.

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах “Ланита” хэлтсээс “Логос” нэртэй програмын цогц шийдлийг танилцуулжээ. Энэхүү систем нь хэвлэлтэнд автоматаар хяналт тавих бөгөөд контекст анализ хийж, хэвлэгч рүү илгээсэн файлуудын текст доторх түлхүүр үгийг хайхад ашигладаг. “Логос” нь нууц мэдээлэл, худалдааны нууц алдагдахаас сэргийлэх бөгөөд хэвлэгдэж буй файлуудыг задлан шинжилдэг. Бүтээгдэхүүн нь Microsoft Excel-тэй нийцсэн формат руу өгөгдөлүүдийг байршуулж, гүйцэтгэсэн ажлын бүртгэл хөтлөж, бичлэгүүдийг архивладаг байна.

Програмын цогц шийдэл нь гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Үүнд:

1.”Агент”- нууцлалын шинж тэмдэгтэй бичиг баримтыг хэвлэх, хэвлэгчийг буруугаар ашиглахыг хянаж байдаг,

2.”Панель”- системийн бүх бүрэлдэхүүн хэсгийг хянах цорын ганц арга юм. Үүнийг ашиглан мэдээллийн аюулгүй байдлын администратор нь , бүлэг хэвлэлтийн хяналтын бодлогыг тохируулах, тексттэй ажиллах, хэвлэсэн баримт бичгүүдийг үзэх боломжтой. Удирдах самбартай ажилладаг мэргэжилтэн нь анхааруулга, засвар үйлчилгээний ажлыг тохируулах боломжтой.

3.”Служба”- нь “Агент” болон “Панель”-тай харилцан үйлчлэх ба хэвлэх ажлуудыг хадгалахын тулд файлуудыг санд байрлуулдаг.Энэ бүрэлдхүүн хэсэг нь SQLite өгөгдлийн базуудыг удирддаг системд ашиглах мэдээллүүдийг хадгалдаг бөгөөд хуваарын дагуу өгөгдлийн базын бүрэн бүтэн байдал, агентын нөхцөл байдлыг шалгадаг байна.

“Логос” систем нь хэвлэх урсгалыг шууд задлан шинжилдэг ба баримт бичгийг хэвлэх  явцыг хянах үйл ажиллагааг автоматжуулж, нууц мэдээлэл, худалдааны нууцлал алдагдахаас сэргийлдэг. Систем нь хэвлэлтийн хяналтын нэгдсэн интерфэйсийг үүсгэн, уян хатан удирдлагын механизмыг байгуулж, хэвлэлтийн динамик шинжилгээний дүрмийг бий болгодог. Програмын цогц шийдлийн тусламжтайгаар компани нь будлиануудын талаархи мэдээллийг авах боломжтой ба хамгаалагдсан төвлөрсөн хэвлэлтийн санг ашиглах боломжтой юм.

 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04