2021-10-24 English
Нүүр хуудас » Мэдээ » Заавар зөвлөгөө
Мэдээ » Заавар зөвлөгөө
“Utorrent ба Bittorrent" гуравдагч програм хангамж суулгаж байна
Огноо: 2018 оны 02 сарын 10

Хэрэв та “Bittorrent” болон “uTorrent 3.4.2 Build 28913”  хувилбарыг өөрийн компьютерт суулгасан бол энэ мэдээг унших шаардлагатай. “uTorrent”-ын хэрэглэгчид уг програм хангамж шинэчлэлтээрээ дамжуулан хэрэглэгчийн огт хүсээгүй гуравдагч програмыг суулгаж буй талаар гомдоллож байна.

Хэрэглэгчдийн гомдлын талаар

Шинэчлэлтээр давхар суугдаж буй “Epic Scale” хэмээх програм нь цахим төлбөр тооцооны “Bitcoin” системээр ашиглан “Bittorrent” компанид тодорхой хэмжээний орлого оруулах зорилготой бөгөөд хэрэглэгчдийн компьютерын үйл ажиллагааг удаашруулж, үйлдлийн системийн устгагдахдаа хэрэглэгчдэд хүндрэл учруулж байгаа ажээ.

uTorrent” програмын хэрэглэгчдэд зориулсан форум дээр “Groundrunner” хэмээх нэртэй нэгэн хэрэглэгч: “Танай програм шинэчлэлт хийхдээ нэмэлт програм хангамж давхар суугдаж буй талаар мэдээллийг хэрэглэгчдэд өгдөггүй” хэмээн гомдолложээ.

Үүний хариуд “uTorrent”-ын хэрэглэгчдийг дэмжих үйлчилгээний ахлах менежер тус компаний харилцагчдын програм хангамж нь шинэчэлэлтээр дамжуулан суухдаа хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр суудаггүй хэмээн мэдэгджээ.Мөн тус компаний нэгэн ажилтны мэдээллэснээр “Epic Scale бол тус компаний томоохон түншлэгч мөн хэрэглэгчид суугдсан хавтсыг чөлөөтэй устгаж болно. Дахиж суугдахгүй” хэмээн бичсэн ажээ.

Устгах арга зам

Мөн уг компаний ажилтан энэ програм хангамжийг Windows үйлдлийн системийн програм хангамж устгах арга ажиллагаагаар хялбархан устгагдах боломжтой хэмээв.

Гэвч эдгээр мэдэгдэл хийсэн ажилтнууд “Epic Scale” програм нь “uTorrent”-д ашиг орлого оруулах зорилготойг хүлээн зөвшөөрсөн юм. Мөн ажиллаж байх үедээ компьютерын хүчин чадал, нөөцийг ихээр ашиглаж байгаа нь энгийн хэрэглэгчдэд ч анзаарагдахуйц юм.“Bittorrent” компаний хэвлэлийн төлөөлөгч “Бид хэрэглэгчдэд мэдэгдэхгүйгээр сууж байгаа талаар одоохондоо баталгаажуулаагүй бөгөөд одоогоор бид энэ асуудлыг судлаж байна” хэмээн мэдэгдсэн.

Үнэн хэрэгтээ ихэнх програм хангамж системд суугдах явцдаа үйлчилгээний журмыг хэрэглэгчээр зөвшөөрүүлэх /”Agree” товчлуур/ хэсэг байдгийг бүх хэрэглэгчид мэддэг бөгөөд энэ хэсгийг огт уншилгүйгээр дардаг ажээ. Энгийн хэрэглэгч програм хангамжийг суулгахдаа 6-10 секундыг зарцуулдаг.

Epic Scale” програм хангамж суугдахдаа хэрэглэгчээр зөвшөөрүүлэх хэсэгтэй тун ижил цонхыг хэрэглэгчдэд харуулж байгаа нь хэрэглэгч өөрөө ч анзааралгүйгээр уг програм хангамжийг зөвшөөрөн суулгах нэг шалтгаг болж байгаа ажээ.Мэдээж энэ бол програм хангамж хөгжүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын зориудаар хийгдсэн нэг төрлийн ов мэх юм. 

 
Мэдээ
 
Шинэ Мэдээ
FIN7 халдлагын бүлэглэл FIN7 халдлагын бүлэглэл
2021-10-22
Google-ийн анхааруулга Google-ийн анхааруулга
2021-10-22
Google-ийн эсрэг хууль батлагджээ Google-ийн эсрэг хууль батлагджээ
2021-09-10
Цахим засаглалын хөгжлийн индекс 2020 Цахим засаглалын хөгжлийн индекс 2020
2021-09-10
Google Docs ба фишинг халдлага Google Docs ба фишинг халдлага
2021-06-24
DarkSide өгөгдөл барьцаалах бүлэглэл DarkSide өгөгдөл барьцаалах бүлэглэл
2021-05-20
Телеграмаар дамжих Телеграмаар дамжих "ToxicEye" хортой код
2021-05-07
Зүйлсийн интернэт буюу IoT Зүйлсийн интернэт буюу IoT
2021-05-05
CVE-2021-28310: A broken window CVE-2021-28310: A broken window
2021-05-05
Adrozek хортой код Adrozek хортой код
2020-12-28
Эрүүл мэндийн байгууллагууд цахим халдлагад өртсөөр байна Эрүүл мэндийн байгууллагууд цахим халдлагад өртсөөр байна
2020-12-17
Ghimob хортой код Ghimob хортой код
2020-12-01
Цар тахал ба кибер аюулгүй байдал Цар тахал ба кибер аюулгүй байдал
2020-12-01
Коронавирусын эсрэг вакцин үйлдвэрлэгч  халдлагад өртжээ Коронавирусын эсрэг вакцин үйлдвэрлэгч халдлагад өртжээ
2020-11-06
Windows Zerologon эмзэг байдал Windows Zerologon эмзэг байдал
2020-10-02